Мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон иргэд амиа хорлож байна
“Жижиг, дунд үйлдвэрлэгчид эдийн засгийн тулах багана мөн” гэдэг лоозон амьдралд хэрэгждэггүй. Үнэндээ энэ үг үйлдвэрлэгчдэд биш тууз хайчилж байгаа дарга нарыг ухаантай харагдуулахад чиглэгдсэн бололтой. Учир нь үйлдвэрлэгчдийн олонх нь “Банк зээл өгөхгүй байна” хэмээн гомдоллодог юм. Банк барьцаа хөрөнгө, зээлийн баталгаа шаардах нь мэдээж. Гэхдээ үүнийгээ дааж давшгүй биш амьдралд арай ойрхон, уян хатан болгомоор байна. Нэг үеэ бодвол, монголчууд чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж, ямар нэгэн бизнес, үйлдвэрлэл эрхлэх хүсэл тэмүүлэлтэй болсон нь ажиглагддаг. “Би нэг төсөл бичээд зээл хөөцөлдсөн чинь бүтдэггүй шүү” гэх яриа хаа сайгүй л сонсогдох боллоо. Зарим нь мэргэжилтнээ бэлтгээд, үйлдвэр, тоног төхөөрөмжөө оруулж ирээд суурилуулчихсан. Эргэлтийн хөрөнгө л байвал ажил эхлэх гээд байна хэмээн гүйж явна. Үүн дээр нь жаахан дэмжээд өгвөл тэд хөл дээрээ босч ирэх гээд байдаг.

Гэтэл арилжааны банкнаас зээл авахад жилд хорь гаруй, гучин хувийн хүүтэй. Үйлдвэрлэгчид олсон ашгаараа энэ хүүг төлөхөд яаж хөл дэрээ босч ирэх вэ. Цөөн хэд нь сарын 0.5-4 хувийн хүүтэй зээл авч, үйлдвэрлэлээ эрхэлж байгаа аж. Иймээс л банк баяжиж, үйлдвэрлэл урагшилдаггүй юм. Харин энэ байдлыг овжноор ашиглаж түргэн шуурхай зээл гаргаж өгдөг мөнгө хүүлэгчдийн бизнес өдгөө Монголд газар  аалзны тор шиг хэржээ. 

Худалдааны томоохон төвүүдэд гадны мөнгө хүүлэгчид иргэдэд 5-20 хувийн хүүтэй зээл олгож, тэднийг өрийн сүлжээнд оруулжээ. Уг нь Эрүүгийн цагдаагийн газрын Мөнгө хүүлэхтэй тэмцэх хэлтэс гэж байдаг ч өнөөдөр ийм хэргүүдэд хэн ч хариуцлага тооцдоггүй, наймаачид хохирсоор байгаа аж. "Нарантуул" олон улсын худалдааны төв, "Да Хүрээ" техникийн зах, хорооллын дэлгүүрүүдийн худалдагчид, "Хүчит Шонхор" захынхын гээд жижиг лангууны наймаа эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ "Өдрийн зээл"-д хамрагдаж, мөнгө хүүлэгчдийн золиос болдог сурагтай.

Мөнгө хүүлэгчдийн цаана Япон, Солонгос, Хятадын дунд гарын луйварчид байдаг бөгөөд өөрсдөө Монголд байдаггүй, монголчуудаар дамжуулан ББСБ байгуулж, зарим нь гар дээрээс зээл олгодог байна. Иргэд өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүйгээс ихээхэн хохирч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд орон гэрээсээ салсан 20 орчим хүн байгаа аж. 

Бүх төрлийн зээл чөлөөлнө, мөнгө зээлүүлнэ гэсэн зар телевиз, радиогоор ихээр цацагдах болж иргэд ч энэ төрлийн үйлчилгээг сонирхож үйлчлүүлэх болоод удаж байна. Мөнгөний хэрэг яаралтай гарсан үед банкны үүдийг сахиж суулгүйгээр ганцхан утас цохиод л бүтээчих сайхан боломж тул иргэд ийн олноороо хошуурах болсон ч эцэстээ энэ нь дааж давшгүй өрөнд унагаж байна.

Энэ асуудалтай албаныхан, хууль хяналтынхан тэмцэх гээд төдийлөн үр дүнд хүрээгүй. Гэвч энэ төрлийн луйврын хохирогчид зээлээ төлөх гэж элдэв төрлийн хулгай, дээрэм танхай гэх мэт олон төрлийн гэмт хэргийг үйлдэж, эцэстээ өөрсдөө хэрэгтэн болон үлдэж байна.

Түүнчлэн хамгийн харамсалтай нь эдгээр мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон нэгэн залуу бүсгүй амиа хорложээ. Ер нь хоногийн өндөр хүүтэй зээлийн дарамтад орсон иргэд цаашид амьдрах хүсэлгүй болсон тухайгаа байнга ярьдаг аж. Учир нь мөнгө хүүлэгчид мөнгөө болон зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаа иргэдийг элдвээр хэлж, хараахаас гадна, гэр оронд нь очоод хаан мэт суучихдаг, гэртээ авчирч хоол ундаа хийлгэж, бүр заримдаа биед нь халддаг аж. Ийм нэг луйврын бизнес ядарсан иргэдийг улам бүр сөхрүүлэх болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huga 2016-04-23 03:13:08
    Mongoo ogch chadahgui Bol shorondoo hatna biz
    • Nuda d xariult 2017-05-22 06:52:16
      Bodit baidalaas xet ondor xvv togtooj xvniig thulj amidarsan chi onoodor ineebch margaath tamd tarchilna bii gej bodoj vzsen vv???
  • хууль 2016-04-23 00:13:01
    Авсан мөнгөө л эргүүлж өг. Хүүг нь бүү өг. Хүүтэй мөнгө зээлэх эрх зөвхөн банкинд л бий. Дарамтлаад байвал өөрсдийг нь цагдаад өг.
  • ЭРЧҮҮДИЙН БАЯР 2016-04-22 06:26:35
    БОЛЬЁ ОО
  • tushig 2016-04-22 02:27:46
    Unen medeelel bodit baidal unendee iim l baigaa uneheer haramsmaar mongol humuus ingej amidrah yum gejuu ardchilsan namiinhaan ta nar nohoinoos dor ene 4 jil ag...
    • tvthigt xariult 2017-05-22 06:42:39
      Tenegee mongo xvvlegchid svvliin 4 jild bii boloogvi ym th dee? Ali ereed onoos exlej torood odoo xanaj shadaxaa bolison mangasuud bolood baina.
  • ЭРЧҮҮДИЙН БАЯР 2016-04-21 13:32:36
    БОЛЬЁ ОО
  • zochin 2016-04-21 13:05:29
    manai mongolchuud byryygaa nasan tyrshdaa bysdaas erseer baigaad yryydal doroitoliin tuild hurlee.yalangya setguulch nertei hooson hoolnii savnuud hamgiin ehelj...
    • zochind xariult 2017-05-22 06:56:29
      Chi bas xet ondor xvvgeer yarch sandarsan negniig thulj bayjsan uu?? Idsen ervv xubxairch idvvlsen but sergedeg gedeg. Chi ch bas udaxgvi xubxairax ni damjiggvi...
  • зочин 2016-04-21 08:46:28
    Манайхан өөрсдөө болох бүтэхгүй юманд орооцолдчихоод дараа нь гоншигнож явдагаа болих хэрэгтэй ш дээ хэрээ мэдэхгүй зээл авчаад хэнийг буруутгах гэж ай даа хэцү...
  • индэр 2016-04-21 08:14:54
    Иймэрхүү асуудалта асар олон хүн байгаа. Энэ сэдвээр цуврал сурвалжилага хийвэл яасын бэ? Монголчууд бид чинь ийм л хямдхан амидралтай хүмүүс баймааргүй л байна...
  • иргэн 2016-04-21 07:25:20
    Зээлсэн хүмүүс чаддаг юм бол шүүхдээд аваач гээд л гэдийгээд сууж байх хэрэгтэй.Эсвэл байршлаа солиод алга болох хэрэгтэй
  • Зочин 2016-04-21 07:17:01
    Сансараа чамайг сэтгүүлч гэхүү, сараачигч гэхүү, би сүүлийн үед Монголд хамгийн боловсрол муутай нь сэтгүүлчид юм байна гэж боддог боллоо, шал худлаа юм бичээд
    • Sansar bol setgvvlch 2017-05-22 06:59:34
      Sansar bol setgvvlch yagaad gebel mongoloos oor iim ondor xvvtei mongo xvvldeg gazar baixgvi biz. Tegeed ch bodit vneng olj xardaggvi ch mal ym daa? Xoorxii?
    • Zochin 2016-04-21 08:05:13
      Yu ni xydal medee gej.unen l iim yum chini.Mgl ter chigeeree uriin suljee bolson bxd. Nudee neegeech soxor yum yy
  • Huga 2016-04-21 05:09:35
    Avsan n unen bol ogoh n unen shu de.hucheer tulgaj ogoogui bizde
    • Nuda d xariult 2017-05-22 07:02:57
      End tulgaj ogdog geegvi baina. Xet ondor xvvnii tuxai yrij baina. Zoblon boloxod lam zoolno gedegchilen gachlan toxioxod mongo xvvlegchid zabthdag gesen baina
  • Tugsuu 2016-04-21 04:31:53
    Битгий зээл авал даа.... Өөрсдөө уйлан дуугарч гуйж гуйж авчихаад, Авахаасаа өмнө сайн бод доо...
  • зочин  2016-04-21 04:25:24
    мөнгө зээлэхгүй амьдрах л арга хайгаач дээ хүний мөнгө авсан л бол буцааж заавал өгнө гэдэг ойлголт байдаггүй юм биш үү
  • зочин 2016-04-21 02:17:39
    өрийн дансыг шатаа
  • Togoo 2016-04-21 02:06:33
    Toroos arga hemjee yaraltai avmaar bn
  • иргэн 2016-04-21 02:05:53
    жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих яриа дарга нарын тууз хайчлах шоунаас гадна, тэдний өөрсдийн бизнесийг дэмжих , мөнгө хулгайлах эх үүсвэр болдог.
  • ккк 2016-04-21 01:55:08
    Ийм юм манайд ч байгааш дээ