Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургууль дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагаагаар дамжуулан багш нар харилцан суралцах, сайн туршлагаа хуваалцах улсын зөвлөгөөн болно. “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг хөгжүүлэх" бодлого үндэсний хэмжээнд хэрхэн явагдаж ирснийг энэхүү зөвлөгөөний үеэр багш нар дүгнэж ярих юм.

09:00 цагт: СЭЗДС дээр  "Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ алхам" сэдэвт хурал болно.

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2016 оны төсөв баталсан НИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендер жилээс жилд будлиантай явагддаг. Энэ жил мөн л будлиан үүсч БСШУ-ыг шүүхэд өгсөн, төрийн өмчит үйлдвэрүүд хувийн хэвшлийхэнтэй шударга бус өрсөлддөг гэх мэт асуудлаар Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо болон Хэвлэх үйлдвэрүүдийн захирлууд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Аялал жуулчлалын салбарын дэлхийд нэр хүндтэй экспертийн сургалтыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн сургалтыг олон улсын “SES” байгууллагын мэргэжилтэн, Герман улсын зөвлөх эксперт Хайди Диксон “Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх сэдвээр  “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна.

11:00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн хорин жилийн ой, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн “Өөрчлөгч” клубын зургаан жилийн ойн хүрээнд “Бүртгэл, аудитын хөгжил бидний амьдралд” сэдвээр сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдааныг энэ сарын 30-ыг дуустал хугацаанд зарлаж байна. Уралдаантай холбоотой эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан санхүү бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх сургалт ММНБИ-ийн байранд болно.

11:40 цагт: Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.

12:00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд болно.

14:00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд /Дүнжингарав төв/ болно. Хуралдаанаар Эх хүүхдийн эрүүл мэнд, Улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээлэл, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн танилцуулга асуудлыг хэлэлцэнэ.

 17:00 цагт: Зохиолч, яруу найрагч Х.Дэмбэрэлийн "ХАЗААРЫН ЧИМЭЭ" хүүхдийн богино өгүүллэгийн номын нээлт Соёлын төв өргөөний Хүүхдийн номын ордонд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.