Нью-Йоркт Клинтон, Трамп нар яллаа
Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны сунгаа тус улсад үргэлжилж байна. Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тодруулахад чухал үүрэг рольтой мужуудын нэг болох Нью-Йорк мужийн урьдчилсан шатны сунгаа АНУ-д болж өнгөрөв. Нью- Йорк мужийн сунгааны талаарх мэдээлэл өчигдөр дэлхийн хэвлэл мэдээллийн онцлох мэдээлэл байсан юм. Дэлхийн томоохон гүрний дараагийн Ерөнхийлөгч болоход нэг алхам ойртож буй энэхүү сунгаанд Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп, Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон тус тус ялалт байгуулжээ.
 
Ныо-Йорк мужаас хамгийн олон төлөөлөгч оролцдог гэдгээрээ Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хувьд чухал сунгаа байсан юм. ABC агентлагийн мэдээлснээр Бүгд найрамдах намын гишүүд 92 хувийн ирцтэй оролцсоноос тэрбумтан Доналд Трамп 60 хувийн санал авсан бол Охио мужийн захирагч Касич 25 хувь, сенатч Тед Круз 15 хувийн саналыг тус тус авсан байна. Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын хувьд нийтдээ 94 хувийн ирцтэй байсан бөгөөд Нью-Йорк мужаас сенатад сонгогдон ажиллаж байсан Хиллари Клинтоныг 58 хувь нь дэмжжээ.
 
Харин тус мужийн унаган хүү гэгддэг сенатч Сандерс 42 хувийн санал авсан байна. Хиллари Клинтон сунгааны үр дүн нэгэнт тодорхой болсны дараа Нью-Йорк хотноо мэдэгдэл хийж, нийт дэмжигчиддээ талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Төрсөн нутаг шиг хүнд ойр газар байдаггүй гэдэг. Та бүхэн байнга намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн болохоор би ч гэсэн үргэлж та нарын тусын тулд ажиллах болно” хэмээсэн байна. Мөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп, Тед Круз нь өөртэй нь маш ойрхон саналын зөрүүтэй яваа гэдгийг сануулаад, “Аугаа Америк гүрэн хариуцлагатай хүмүүсийн орон байх ёстой. Бүгдээрээ эвлэлдэн нэгдэж, ялалт байгуулцгаая” гэж уриалжээ.
 
Эсрэг намаас хамгийн олон санал авсан Доналд Трамп ч гэсэн сунгааны дараа олон нийтэд хандсан мэдэгдэл хийгээд амжсан байна. Түүний хувьд Америкийн дэлхийн хамгийн бахархам улс болгоно гэдгээ амлажээ. Дашрамд дурьдахад, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нийт 2383 төлөөлөгчийн санал хэрэгтэй юм. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны хувьд 1893 санал цуглуулж чадсан байна. Харин Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд Доналд Трамп 1237 төлөөлөгчийн саналыг цуглуулах ёстойгоор эдүгээ тэрбээр 845 төлөөлөгчийн саналыг амжилттай цуглуулаад байгаа юм.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүслэн 2016-04-21 16:39:18
    Трамп ялбал эрүүл бус юм хийнээ. Харваас гажигтай амьтан. Клинтон ялаасай.
  • jervis 2016-04-21 09:55:57
    Yanaa ih evgui bolood yavchihlaashuu!!!
  • Монгол 2016-04-21 02:28:10
    Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм байна