З.Энхболд: ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн хямд зам тавьж болно
Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр УИХ-ын дарга З.Энхболд Орос, Монголын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгч, ОХУ, БНХАУ-ын хооронд шинэ “Талын зам”-ыг байгуулахад Монгол Улс бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Тэрбээр “ОХУ, БНХАУ нь өргөн уудам газар нутгаар хилэлдэг боловч энэ нь уул нурууд голдуу байдаг. Өндөрлөг газар шугам хоолой тавих, төмөр зам барих нь техник, технологийн хувьд тун хүндрэлтэй төдийгүй эдийн засгийн талаасаа зардал ихтэй. Монгол Улс нь газар зүйн хувьд маш ашигтай байрлалд оршдог.

Монгол Улсын зүүн хэсгээр хамгийн богино бөгөөд хямд өртгөөр ОХУ, БНХАУ-ыг холбох зам тавьж болно. Энэ оны тавдугаар сард болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр тал дээд төвшинд уулзахад Улаанбаатар төмөр замыг Ази, Европыг холбох тээврийн үндсэн шугам болгох, баруун Сибириэс Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны чиглэлийн байгалийн хийн хоолойг Монгол Улсын тал нутгаар дамжуулан барьж байгуулах саналыг монголын тал оросын талд тавьсан.

Бид энэхүү замаа “Путины талын зам” гэж нэрлэж байгаа.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид оросын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө” хэмээжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ugii 2014-07-02 04:20:33
    vnenvv an tomor zam tawila ged ulsas garah baylag chin ihseh ym bishvv
    202.179.11.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхбаатар 2014-06-27 13:34:58
    Манай ард түмэн ч гэсэн ингэж зам тавихыг бүрэн дэмжиж байгаа. Бид хоёр их хөршдөө үргэлж хүндэтгэлтэй ханддаг.
    112.72.13.239
    Мэдэгдсэн Хариулах