Гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна

Авлигатай тэмцэх газраас хийдэг “Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ”, Авлигын индексийн судалгаа, Азийн сангийн санхүүжилтээр хийсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөлийн судалгаа”-г үндэслэн Гааль, татварын ерөнхий газрын гаалийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр зөвлөх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч 2016 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо. 

Тус ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд ажиллах бөгөөд төв, орон нутаг дахь Гаалийн газруудад очиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, гаалийн салбарт мөрдөгдөж буй дүрэм журам, зааврыг хянан үзэх, байгууллагын удирдлагаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцах, хүний нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээтэй танилцах, үйлчлүүлэгчид, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, салбарын төлөөллийн хүрээнд гаалийн байгууллага дахь авлигын нөхцөл байдлын талаар дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж салбарын бодлогод тодорхой саналыг тусгуулахаар ажиллах юм.

Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.