Өнөөдөр болох үйл явдал

08:00-17:00 цагийн хоорнд "Иргэн бүрт эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн довтолгоо" мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээ "Континентал" зочид буудлын хурлын танхимд болно.

08:30 цагаас Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлттэй үнээр уян хатан нөхцөлтэйгээр зээл олгох боломжийг бүрдүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмыг бизнес эрхлэгчдэд танилцуулж, тэдний саналыг сонсох "Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн"  Нийслэлийн 5-р байранд болно. /Орчлон сургуулийн замын эсрэг талд/  Утас: 91040607, 99234859

09:00 цагаас МУИС-ийн VI байр /Эдийн засгийн сургууль/ дээр сонирхогчдын Волейболын УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд болно.

10:00 цагаас  шинэ мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол Тусгаар тогтнолын ордонд болно.

10:00 цагаас "Хот чимэглэл уран баримал" уулзалт хэлэлцүүлэг Хангарьд ордоны 14 давхарт  болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ урлах барималчид оролцоно. Утас:96586689, 981000040

10:00 цагаас “Сөүл төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал Blue sky зочид буудлын Даймонд хурлын танхимд болно. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын дэд сайд Янг Хьюн Чой нар оролцоно. Утас: 328773

11:00 цагаас Нийслэлийн “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн Батлан Даалтын сан, арилжааны банкуудын зүгээс тус цогцолборт зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд болон авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Энэхүү арга хэмжээ Хангарьд Ордны 14 давхарт болно. Утас: 99052793

11:00 цагаас Төрийн Ордны В танхимд “Өргүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагаас Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГазар нь тус худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэх иргэдэд зориулж банкны хөнгөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулахаар Худалдаа хөгжил, Голомт, Хаан, Хас, Капитрон, Төрийн банктай хамтран ажиллах санамж бичиг батламжлах үйл ажиллагаа  Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 99052793

11:10 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Дэлхийн монгол ногоон нэгдэл, Босоо хөх монгол ТББ хамтран Сүхбаатар аймгийн Онгон суманд Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагаас "Цэцэг" төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг албан ёсоор нээнэ.

12:00 цагаас  "Бид 4" хамтлагийн шинэ цомгийн өдөрлөг "HI-FI" рекордсын төв салбарт болно. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай 40 зочинд шинэхэн цомгоо бэлэг болгон гардуулах юм.

12:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос АНУ-ын Континататкаб тэмцээнд явах Монгол Улсын өсвөрийн шигшээ баг тамирчид мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хувиараа худалдаа эрхлэгч иргэдийн ҮЭХ БЗД-ийн ЗДТГ-аас гишүүддээ ажлын байр шаардаж хэвлэлийн бага хурал зарллаа.

18:00 цагаас авьяаслаг залуухан уран бүтээлчдийн хамтарсан "Скарлет” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт ХААН банкинд байрлах Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан Гэр” галерейд болно.

19:00 цагаас загвар өмсдөгч, сайн үйлсийн элч бүсгүй А.Пүрэвмаад тусалж, дэмжиж, амьдрал баяр баясгалан бэлэглэх Монголын ковер дуучдын хандивын тоглолт Тусгаар тогтнолын ордоны Их танхимд болно.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.