Япон Улсын Итабаши хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр Япон улсын Итабаши хотын Захирагч, ноён Такеши Сакамото болон тус хотын ИТХ-ын дарга, ноён Х.Сугита тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Япон улс Монголын ард түмэнд олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь Япон улсын Мияконожо, Саппоро, Аомори, Киото, Фүкүока хотуудтай ах дүү, найрамдалт харилцаатай бөгөөд цаашид Токио хоттой эгч дүү хотын харилцаа тогтоож хамтын ажиллагааг бүх талын салбарт илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов. Мөн тус хотын байгаль орчинд ээлтэй зарим төслүүдийг Улаанбаатар хотод нутагшуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Ноён Такаше Сакамото, элгэсэг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, “”Бид хог хаягдлыг дахин боловсруулах технологи болон хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологийг нэвтрүүлэх тал дээр танай хоттой хамтран ажиллах боломжтой. Мөн 2 орны түүх соёлыг сурталчлах зорилгоор 2 хотын иргэдэд чиглэсэн соёлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр энэ оны 8 дугаар сард Япон улсын Итабаши хотын дунд сургуулийн хүүхдүүдийн дунд Улаанбаатар хоттой танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм.

Хотууд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд боловсон хүчин бэлтгэх, хог хаягдлыг дахин боловсруулах, саарал усыг хэрэглээнд нэврүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, эдгээр саналуудыг хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.