М.Энхболд: МАХН-д итгэл алдарсан
МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн тухай мэдэгдсэн юм. Энэ үеэр намын удирдлагууд  сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.  

 -МАХН-ын зүгээс гэрээ хэлэлцээртээ ямар өөрчлөлт оруулах хүсэлтэй байсан бэ?

-М.Энхболд: Хоёр намыг хүчээ нэгтгэн эвсэж ажиллах ёстой гэсэн хүсэлт гаргаж, энэ хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажиллаж, зарчмын зургаан зүйл дээр тохиролцсон. Гэвч МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ, хэлэлцээртээ нэмж, өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Манай нам эхэлж 80:20 гэж санал болгосон. МАХН 60:40 гэсэн санал гаргасан. Ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж, тохиролцсон баримт бичигт 33:67 гэсэн хувь байсан. Гарын үсэг зурсан санамж бичиг тогтсон зүйлүүдээсээ буцахгүй, өөрчлөхгүй, буцахгүй гэж тохиролцсон байсан. Бидний дөрвөн жил удирдлага авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй, гурав дахь хоног дээр нь өөрчлөх саналыг тавьсанд үнэхээр итгэл алдарсан. Бидний багагүй хугацаанд бодож, хүсч байсан эвсэл биелэлээ олж чадсангүй. Гэхдээ энэ удаагийн сонгуульд эвсэж орж чадаагүй ч цаашид хоёр нам эвлэж, нэгдэх асуудал байсаар байх болно.

-Ирэх сонгуулийн үр дүнгээс хамаараад МАХН-тай нэгдэх асуудал дахин яригдах уу?

-М.Энхболд:
Сонгуулийн үр дүн ямар гарахыг хэн ч мэдэхгүй. Бид хэнтэй ч эвсэхгүй төр засгийг авч явах боломж гарна байх гэж найдаж байгаа. Гэхдээ өчигдөр муудсан өнөөдөр ярих юм байхгүй гэх асуудал байхгүй. Ард түмэн, улс орны эрх  ашгийн төлөө хэнтэй ч уулзаад хэнтэй ч шинэ асуудлууд үүсгээд хамтраад явах боломжтой.

-Өчигдөр Бага хурлын үеэр Н.Энхбаяр дарга АН-ын даргатай уулзсан гэх мэдээлэл байна?

-Ч.Хүрэлбаатар: МАХН-ын удирдлага АН-ын даргатай уулзсан гэх мэдээллийг бид авсан. Гэвч МАХН-аас бусад намтай хийсэн уулзалт МАН-тай эвсэхэд нөлөөлөхгүй гэх байр суурь илэрхийлж байсан. Харин тэд хэлснээсээ буцлаа.

-Хоёр намаас гарсан ажлын хэсэг 10 удаа уулзсан гэж байна. Энэ хугацаанд Н.Энхбаяр даргын оролцоо байгаагүй гэсэн үг үү. Яагаад гэхээр Н.Энхбаяр дарга БНСУ-аас ирээд яриа хэлэлцээг орвонгоор нь эргүүлчихлээ гэж байна шүү дээ?

-Ч.Хүрэлбаатар: МАХН ажлаа дотооддоо яаж явуулж ярьдагийг бид мэдэхгүй байна. Манай намаас гарч ажилласан ажлын хэсэг бол уулзалт хэлэлцээгээр яригдсан зүйлийг тухай тухай үед нь намын удирдлагууддаа танилцуулж явсан.  
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-20 09:57:16
    Зүгээр. МАН олон санал авна. МАХН арчигдана. Тэгэхээр нь Эхбаярыг уйлуулаад явуул, хар хорчинг. Хор хийхээс өөргүй болжээ, тэр хүн
  • Голомт 2016-04-20 09:23:57
    МАН-ы мангасууд бачрлах болоогүй. Тэртэй тэргүй АН ялна. Та нар бүү зочирдоорой
  • Иргэн 111 2016-04-20 07:53:05
    МАН-даа амжилт хүсье. Зоригтой урагшил
  • зочин 2016-04-20 07:17:50
    Ийм бүтэхгүй хүмүүстэй нэгдэн гэж юунд цаг барав. Хүн л битгий муулаарай Дүрэм журмаа бариад зоригтой урагшлах хэрэгтэй. Цорын ганц найдвар МАН -л байна. Амжилт...
  • zochin 2016-04-20 07:14:53
    Зөв. Битгий нэгд . Зүгээр л менежментээ зөв хий. Гэхдээ хүн муу хэлж болохгүй шүү. Монголчууд хүн муу хэлэхэд маш дургүй байдаг юм шүү. Амжилт хүсье
  • Зочин 2016-04-20 07:02:53
    АН Энхбаярыг цагаатгаж чадна,МАН цагаатгаж чадахгүй гэсэн юм бол хүн өөртөө ашигтай хувилбараа сонгох нь зөв ш дээ.
  • СЭРСМАА 2016-04-20 06:18:58
    ЭНХБАЯРЫН ХЭМЭЭХ АСМАН НАМТАЙ ЭВСЭЭГҮЙД МАН-ЫН УДИРДЛАГАД БАЯР ХҮРГЭЕ. ЭНХБАЯРЫН ШУНАЛД ЗАЛЬДУУЛАХ ДӨХЛӨӨ. ЭНХБАЯРТАЙ ЭВССЭН БОЛ ИХ ХОХИРОХ БАЙСАН. ЭНХБАЯР АН-Ы...
    • Зочин 2016-04-20 06:53:35
      Зөв. Битгий нэгд . Зүгээр л менежментээ зөв хий. Гэхдээ хүн муу хэлж болохгүй шүү. Монголчууд хүн муу хэлэхэд маш дургүй байдаг юм шүү. Амжилт хүсье
  • Зочин 2016-04-20 06:01:39
    МАХН ганц хүний кармайны нам. Ийм хөгийн нам олон бий дээ. МАН-тай өөр нам нэгдэх битгий хэл эвсэхэд найдваргүй. Хоёр хар хэрээ бие биеэ хэлээд яахав. Жүжинлэж,...
  • иргэн 2016-04-20 05:51:42
    АН ялах нь баараггүй болжээ
    • Иргэн 2016-04-20 07:22:45
      Арай Монголын ард түмэн ахиж амаараа шороо үмхэхгүй байлгүй ...
      • Алтаа 2016-04-20 09:28:08
        Чи л амаараа шороо үнхэж дээ. Бэлэн хоол горьдсон чиний л хохь. Миний амьдрал дордоогүй. харин нь ч хийж байгаа ажил нь бүтээд ирэхээр лалрууд байх газаргүй
  • zochin 2016-04-20 05:34:38
    МАХН ажлаа дотооддоо яаж явуулж ярьдагийг бид мэдэхгүй байна