Хоногийн зээл нэртэй луйвар газар авч байна
Хоногийн  зээл авч хохирсон иргэдийн холбоо байгуулагджээ. Энэ талаар өнөөдөр Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар  хоногийн зээл нэртэй луйвар газар авч, энэ нь даамжирсаар гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа аж. Эдгээр хоногийн зээл олгодог мөнгө хүүлэгч нар худалдаа эрхэлж буй жижиг гарын наймаачдыг байгаа болгодог  бөгөөд тэдэнд маш бага  мөнгөөр зээл санал болгож өөртөө итгүүлснээр цааш үргэлжилдэг байна. 

Харин зээл авсныхаа маргаашаас иргэд зээлийн хүү, өдрийн тушаах төлбөртөө дарлуулсаар эцэст нь дахин нэг зээл авч, өрийн сүлжээнд ордог байна. Ингээд өр зээлээ төлж чадахгүй болсон иргэд элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэж зарим нь амиа  хорлох замыг сонгодог болсон байна. Ингэж өрийн дарамтад орж хохирсон 100 гаруй иргэн дээр дурдсан холбоонд элсэж өнөөдөр хуулийн байгууллагын  үүд сахиж яваа  тухайгаа учирлалаа. 

Хоногийн зээлийн хувьд иргэдэд нэг сарын хугацаатай нэг сая төгрөг зээлүүлээд үүнийгээ ажлын 22 хоногт өдөр бүр 50 мянган төгрөг авсаар дуусгахаар гэрээ байгуулдаг байна. Харин иргэд нэг өдөр амраад мөнгө өгч чадахгүйд хүрвэл маргааш өдөр нь хоёр нугалагдаж бодогддог байна. Ингэж явсаар эцэст нь дааж давшгүй их мөнгө төлөх шаардлага тулгардаг аж. Харин төлж чадахгүй бол гэр орноо хүртэл алддаг байна. Анх дөрвөн сая төгрөгийг мөнгө хүүлэгчдээс зээлээд эцэст нь хоёр өрөө байраа алдсан иргэн ч байна. 

Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага, засгийн газар анхааралдаа авахгүй бол цаашид даамжирсаар эрүүгийн гэмт хэргийн нөхцөлийг улам хүндрүүлж мэдэхээр байгааг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо. 
Б.Сансар
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-04-21 00:20:04
    Тэгвэл иргэд маань өөрсдөө тийм зээлийг авахгүй байвал болох биш үү. Эсвэл тэр хүмүүс нь хүрч очоод хүчээр мөнгөө зээлээд байгаа юм уу.
  • zochin 2016-04-20 21:13:08
    Irged hoorondoo zeel ugch bolohgui geed neg huuli sayhan batlagdaad baigaagui bish biluu! esvel ugui yum bolvuu..
  • virus 2016-04-20 17:56:31
    Solongosiin savangiin duuliar damjuulj munu ch ih hereggui zuil surch bnada! Dotood, gadaad dur turuh ni hurtel gomo lezbi ni medegdehgui boltoloo duuraih gj de...
  • Зогсоо хуульчил 2016-04-20 16:07:51
    Энэ төрлийн үйлчилгээг анх Солонгосчууд монгол хүнээр дамжуулан Нарантуул зах дээр эхлүүлсэн гэж би тэндэхийн хүнээс сонссон. Одоо бүр хүээ авсан юм байна л даа...
  • jajjsj 2016-04-20 08:46:06
    1 sayiig avaad hvvnd n 100 myangiig ogdog gesen vg vv. tulsan ved bol boljnl bn. hvn er n ooriinhoo mongiig hvn huurch ogno gej yu bhav de
    • сдсц  2016-04-20 11:07:39
      Гол нь хүүндээ биш төлбөр авахдаа байгаа юм. 1саяыг аваад сарийн дараа 1сая 100-г өгдөг бол асуудал байхгүй! Авсан мөнгөө маргаашнаас нь төлөөд эхлэх нь асуудал...
  • ннн 2016-04-20 06:31:45
    Зээлэх, зээлүүлэх чинь хувь хүний л хэрэг шүү дээ.
  • ёёёёё 2016-04-20 06:16:13
    гадаадын иргэд хшртэл монгол хүмүүсээр бамбай хийн мөнгө хүүлж байгааг бас анхаарах хэрэгтэй
  • хотын иргэн 2016-04-20 06:03:49
    ардчилал зах зээлийн нийгэм гэгч энэ зэрлэг хөрөнгөтний капитлист нийгэм бол угаасаа ард иргэд нь хоорондоо, улс орон нь гадаад, дотооддоос зээл авч амьдрахыг ш...
  • Ганболд 2016-04-20 05:40:35
    Энэ асуудал бол удаан жил үргэлжилж байгааш дэээ, мөнгө хүүлэгч нар хичнээн ч хүний амьдралаар тоглов доо. Өдрийн, 7 хоног, 10-15 хоногийн 10,15,20%-н хүүтэй
  • зочин 2016-04-20 05:17:20
    Ажил хийж байгаа тэр дундаа барилгын ажил хийж буй компани хувь хүн барилгаа дуусахын тулд л хаанаас ч хамаагүй зээл авч байгаа шүү хөөөөөөөөөөөөөөө