ТҮЦ эрхлэгчдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна гэв
Жил бүрийн хавар 4, 5 cap тохижилт хийх нэрийн дор ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажил явагддаг. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 онд ТҮЦ ажиллуулдаг иргэдийг хүлээн авч уулзан, “Та нарын ажлын байрыг тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгнө. Үүний тулд Нийслэлээс ТҮЦ ажиллуулах журам, ТҮЦ-ний стандартыг 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нд НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам батлагдсан.

Журмын хүрээнд Нийслэлээс баримтлах бодлого нь эхний ээлжинд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг тухайн байршилд нь батлагдсан стандарт загварын дагуу ТҮЦ-ээ шинэчилсэн бол гэрээ байгуулах. Хэрэв шинээр ТҮЦ ажиллуулах иргэдийг хотын А, Б бүсээс гадна гэр хороолол руу гэсэн зарчмыг дүүргүүдийн Худалдаа Үйлчилгээ Зохицуулах Зөвлөлд өгсөн аж. 

Гэтэл тухайн дүүргийн ХҮЗЗ нь энэ зарчмыг барьж ажиллаагүйн улмаас иргэд дур мэдэн зөвшөөрөлгүй, батлагдаагүй ТҮЦ-ийг байршуулж ажиллаад жил гаруй болж байгаа  талаар өнөөдөр ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл мэдээллээ. 

Тэдний хэлж буйгаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ СХД, СБД, ХУД, БГД-үүд олон жил үйл ажиллагаа явуулж буй иргэдийн зөвшөөрлийг олгосон. Харин БЗД өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгоогүй байгаа бөгөөд АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд тохижилт хийх нэрийн дор зам дагуу ТҮЦ бусад үйл ажиллагаа явуулдаг иргэдийг нүүж, газраа чөлөөлж өг гэж байгаа нь бидэнд маш хүнд тусч байгаа аж. Олонх нь ТҮЦ-ээ зээл авч шинэчилсэн. Дээр нь хүүхдийн сургалтын төлбөр, байрны, банкны гээд янз бүрийн зээлтэй байгаа нь цаашид энэ хүмүүст амьдралын баталгаа үгүй болж, амьдралд нь хүнд цохилт болж байна.Иймд Нийслэл, Дүүргийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч, иргэд бидний амьдралд нааштайгаар шийднэ хэмээн найдаж байна гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hohirogchid 2016-04-20 17:33:59
    tyts shahsan n bayjij shahaand orson n hohiroh n shudarga es uu uurchluugyi baihad n ene arga hemjeegee abahgyi yasiin
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-20 09:09:33
    ДАВАРЦАН. ТҮЦ-НД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЗАРЖ БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХӨЛДЦӨН УНДАА, НАРШСАН ЧИХЭР, БООВ... ЗӨВХӨН СОНИН СЭТГҮҮЛ ЗАРАХ, УТАС ЦЭНЭГЛЭХ, АВТОБУ...
    43.242.241.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Lavlahmn 2016-04-20 07:45:10
    uur uurtuu uls orondoo heregtei ajil hiitsgee!
    202.9.41.87
    Мэдэгдсэн Хариулах
  • demjigch 2016-04-20 06:30:23
    ZOB OO ZOB TUTS BAIGAA GAZAR XOG HOBSH NUS TSER TABXINII ULDEGDEL GEED YABAR ZABAA BAIDAG BILEE ZAXIIN TUTS BARAAGAA XARJ XONOXDOO DOTROO SHEEJ XONODOG GEECH
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах
  • ТҮЦ-ийг устгах хэрэгтэй 2016-04-20 05:57:36
    Нийгэм шилжих мөчид мэндэлсэн ТҮЦ хэмээх чимээгүй алуурчидаар дамжин хугацаа нь дууссан хүнс, архи, тамхи гэх мэт аль л болохгүй бүхэн иргэдийн ходоодонд орсон
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2016-04-20 05:24:15
    ТҮЦ нэртэй амбаарууд энэ тэнд байрлуулахаа болиочээ. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд худалдаа хийж байна. ТҮЦ-ээр хүүхдүүд л ихэвчлэн үйлчлүүлдэг
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-20 05:11:58
    зөвөө зөв алийн болгон хүнээс айх вэ хийх зүйлээ зоригтой хийх ёстой
    103.10.22.203
    Мэдэгдсэн Хариулах