Шинэ он гарсаар үргэлжилсэн өсөлттэй байсан долларын ханш эргээд суларч байна. Гуравдугаар сард 2055 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш өдгөө 73 төгрөгөөр буураад байна. “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1998 төгрөгөөр зарагдаж байна.Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2001 төгрөгөөр арилжиж байна.
Засгийн газар Азийн хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларыг босгосон. Мөн 250 сая долларын зээл авсан гээд Монголын дотоодын зах зээлд нийтдээ 750 сая доллар орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь буугаад байгаа юм.
Хэрэв Оюутолгойн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа орж ирвэл долларын ханш дахиад буурна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Б.Сансар
olloo.mn