Португал мултарлаа
ДАШТ-ний G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж хэсгээс гарах багууд тодорхой боллоо. Энэ хэсгээс Герман нэгээр гарч АНУ хоёроор гарлаа. Харин энэ хэсэгт  гарах магадлалтай гэгдэж байсан Португалийн шигшээ баг мултарлаа. Мөн Африк тивийн шилдэг багуудын нэг болох Ганийн шигшээ баг ДАШТ-нээ өндөрлүүллээ. Португалийн хувьд АНУ-тай оноо тэнцэж ирсэн хэдий ч бөмбөгний зөрүүгээр ийнхүү тэмцээнээ дуусгалаа. Португалийн шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ганийн эсрэг хийсэн бөгөөд хоёр багийн тоглолт маш ширүүн уур амьсгал дор болсон. Энэ өдөр Португалчууд дараалсан аюултай довтолгоонуудыг тоглолтын эхнээс гүйцэтгэж байсан юм. Тоглолтын тав дахь минутанд К.Роналду баруун жигүүрээс маш аюултай цохилт хийж хаалганы хөндлөвч оносон. Энэ  мэт хэд хэдэн аюултай цохилтыг Португалчууд нэгдүгээр үед хийж байсан юм. Гэвч хаалганд оруулж  чадахгүй байв. Ингээд 31 дэх минутанд  Ж.Боие өөрийнхөө хаалганд автогоол хийснээр Португалчууд тэргүүлж эхэлсэн. Германы эсрэг гайхалтай тоглож байсан Ганийн шигшээ багийнхан энэ тоглолтонд Португалчуудын довтолгооны темпенд орж, аюултай довтолгоонуудыг өрнүүлж чадахгүй байлаа.Нэгдүгээр үе өндөрлөх мөчид Португалчууд довтолгоо гүйцэтгэх үеэр шүгэл үлээж тэднийг багагүй бухимдуулаад авлаа.

Тоглолтын хоёрдугаар үед ч мөн адил Португалчуудын давамгайлал дор явагдаж байсан бөгөөд тэдний хамгаалагчдын ганц алдааг ашиглаж 57 дахь минутанд Ганийн багаас Гьян тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү дөрвөн гоол нэмж хийх даалгавартай болсон Португалийн шигшээ багийн хувьд довтолсоор байсан. Ингээд 81 дэх минутанд хаалгачийн алдааг ашиглаж К.Роналду гоолдсоноор энэ тоглолтонд дахиж гоол ороогүй юм. Ингэснээр К.Роналду энэ дэлхийн аваргын анхны бөгөөд эцсийн гоолоо орууллаа. Түүний хувьд ДАШТ-нд дөрөв дэх гоолоо оруулсан юм. Нөгөө талд АНУ Германы шигшээ багийн тоглолтууд нягт хамгаалалтан дор болсон бөгөөд Германчууд  1:0-ээр хожсон юм. Т.Мюллер гоолыг оруулсан бөгөөд мэргэн буучдын жагсаалтыг Л.Месси, Неймар нарын хамт тэргүүлж байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bathuyg 2014-06-27 03:05:40
    xaxaxa evropiin topuud bvgd budaa..... ehleed espani angli daraa ni itali odoo portugal bas multarlaa. odoo araas ni grek oilgomjtoi bh. etsesiin muchid german nedarland beligim 3 uldeh shiv de....