Төрөх эмнэлгийн хүрэлцээгүйгээс нийслэлийн ээжүүд гурван төрөх эмнэлэг, ЭНЭШТ-ийн коридорт, нэг орон дээр хоёулаа зэрэгцэн хэвтэж, аргацаан амаржсаар байна. Харин шинээр ашиглалтад орох ёстой төрөх эмнэлгүүдийн хугацаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Тухайлбал нийслэлчүүдийн алга ташилттай суурийг нь тавьсан Яармаг дахь дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил өдгөө ч царцсан байдалтай байна.
Үүнтэй холбогдуулан “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас жагсаал зохион байгуулахаар болжээ. Барилгын ажил нь эхэлсэн ч долоон дахь жилдээ гацаж байгаа дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулахыг тэд шаардаж байгаа юм.
ТББ-ын тэргүүн, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаа “Бид жил гаруй дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулахаар тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд олон хүнтэй уулзаж, яам тамгын газраар явлаа. Тэмцсэний үр дүнд 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газраар шийдүүлж чадсан. Гэсэн ч энэ мөнгөний нэг хэсэг нь ЭМСЯ-ны дансанд ороод алга боллоо. Тиймээс жагсаал зохион байгуулахаас өөр аргагүй болсон” гэсэн юм.
“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тайван жагсаал энэ сарын 27-нд Чингисийн талбайд болох юм байна.

Б.Сансар
olloo.mn