МАН, МАХН-ын эвсэх асуудал талаар болов
МАН-ын бага хурал болж, МАХН-тай эвсэж сонгуульд оролцох болсон тухай мэдээллүүд гарсан. Хоёр нам суудлын тоогоо хуваарилж гарын үсэг зуралцаад байсан юм. Гэвч өчигдөр МАХН-ын бага хурал үдээс өмнө хаалттай хуралдаж, МАН-тай эвсэхгүй  болсон байна.

Энэ талаарУИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-хан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” гэжээ.

Ингээд оройн 20:00 цагийн үед МАН-ын бага хурлын гишүүд сонгуульд дангаараа оролцоно гэдэг дээр 100 хувь санал нэгдсэн байна. Одоо сөрөг хүчнийхэнд сонгуульд хэрхэн оролцох мөрийн хөтөлбөрөө  боловсруулах үлдээд байна.
Нэлээд эртнээс хоёр нам сонгуульд эвсэж орно гэх яриа гарч, намын удирдлагуудын түвшинд олон удаагийн уулзалт хийсэн ч ийн талаар болж байна. Ингэж хэлж ярьснаасаа буцах болсон шалтгаан нь Н.Энхбаяртай холбоотой аж.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд тохирсон бүхнээсээ гэнэт л буцаж орхижээ. Тодруулбал Н.Энхбаярын зүгээс 51:25 биш  76 суудлаа 50:50 хувиар хуваах санал тавьжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна  гэсэн саналыг тавьсан бөгөөд МАН-ын зүгээс үүнийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн байна.

Ингээд хоёр намын эвсэх асуудал цуцлагдлаа. Тэгвэл зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эрх баригч АН-ынхан Н.Энхбаярыг МАН-тай эвсүүлэхгүйн тулд татгалзахын аргагүй  санал тавьсан гэх  бор шувуу  нисэж эхэллээ. Тодруулбал түүнийг бүр мөсөн өршөөж, ялгүй болгох санал тавьсан  аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-04-20 16:07:28
    Яахлаарай Монгол улсаа Оросын их өрөөс чөлөөлж чадсан хүн эх орондоо байж,сонгуульд орж чаддаггүй байна аа.
  • jervis 2016-04-20 07:59:26
    Saihan zurag bna DUND NI BOMBOG TAVICHIHVAL CH BUR SAIHANDAA!!!
  • ккк 2016-04-20 03:26:37
    Одоо АН Н.Энхбаярыг мурьчихвал дуусаа
  • бибид 2016-04-20 02:48:42
    Тэнэг энхбаяр.АН тэгж байгаад ахиад л мурина ш дээ.МАХН яагаад санал авна гэж бодоод байгаа юм бэ? МАН бол тасархай ялна.МАХН-д хэдэн гишүүдийн нь хамаатнууд са...
  • бат 2016-04-20 02:30:16
    Эвсэхгүй бол МАН цөөнх л болно доо.Ер нь МАН юу хийж бүтээлээ гэж сонгуульд ялах вэ дэ.МАН-ын хорь гаран жилд хийж бүтээгээгүй ажилыг АН дөрөвхөн жилд л хийлээ ...
  • зочин 2016-04-20 01:30:24
    МАХН-ын жирийн гишүүд сонгуулиар МАН-д саналаа өгчих тэгээд л болоо, тэгвэл Энхбаяр, АН-ын хуйвалдаан будаа, би ингэж бодож байна
  • Иргэн 2016-04-20 01:24:46
    энхбаярыг одоо ан-ынхан мурих хэрэгтэй. наад өвгөнөө одоо бүрмөсөн улс төрөөс холдуулж үз. холдож өгөхгүй бол атг шоронд хий
  • иргэн 2016-04-20 01:15:51
    энхбаяр одоо улс төрөөс зайлбал таарна зөнөж үхсэн амьтан гэртээ мөрөөрөө амьдрахад яадаг байна аа хулгайлж олсон их хөрөнгөө өөртөө наагаад гадаадаар аялаад л...
  • jervis 2016-04-20 01:12:59
    HaHa goyo sh aa san!!!Uul ni tsug AVSANDAA ORSON BOLCH SAIHAN BOLOH BAILAA!!!
  • Zochin 2016-04-20 00:12:28
    AN l zawaarsan bn shu de.muuhai humuus shuu.amerik ah nariinhaa surgaaliar uzej de