XXI зууны монголчууд цус ойртолтын өмнө сөхрөх вий
Монгол хүн ер нь тэнэгдүү юм биш үү. Үнэнийг хэлэхэд бид чинь хүн байхынхаа үнэ цэнийг малаасаа дор үздэг юм байна. Малын удмын сан гэж ярих мөртөө монгол хүний удмын сан гэж дуугарч байгаа хүн алга.Үүнд төрийн буруу ч бий л байх.
 
Монгол хүний удмын сангийн баяжилтийг төр алсын хараатай бодлогоор авч явах учиртай санагдана. Чингис хаан болон түүний их хаад аян дайн хийж, хүдэр чийрэг эрсээ талын нэг тараасан гэмтэй ч харь гүрний хацар гоо эмс охид, чадварлаг эрсийг дэлхий даяар тараасан гэмтэй ч хацар гоо охид, гар, сэтгэлийн уртай уран дархан, мужаан, эрдэм боловсролтой мэргэдүүдийг олзлон заримыг нь дайны төлбөрт авч монгол зоны удмын санг баяжуулсан гавьяатай.
 
Тэдний хэрэгжүүлсэн төрийн бодлогын үр дүн монгол үндэстнийг устгах аюулаас аварч чадсан байж ч мэднэ. Өөр нэг монголчуудын удмын санд донор болсон үйлдэл гэвэл социалист нийгмийг байгуулах бүтээн байгуулалтад оролдсон илгээлтийн эзэн залуучуудын шилжилт хөдөлгөөн. Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр, Багануур хотын охид, ховгүүд царай зүс сайтай, ухааны цар хүрээ, сэтгэх чадвараараа бусдаас давуу байдгийн учир холбогдо л нь ч цус сэлбэгдсэний ач буян. Энэ бухний үр дүнд монголчууд өнөөдөр гурван саяулаа болж чадсан юм.
 
Гэвч эл аз жаргалын цаана цус ойртолт хэмээх аюулын харанга дэлдээстэй байгааг бид өглөө бүхэн санаж сэрэх ёстойг мартах учиргүй. XXI зуунд монголчууд таван саяулаа болох юмсан. Гэхдээ эрүүл саруул иргэн бүхий Монгол Улсын төлөө юм шуү. Харамсалтай нь өнөөдөр тийм байх нөхцөл тааруухан байна даа. Идэр залуу эрчүүд нь мөнгө хөөн харьд одож, тулгат баганаа эмс хүүхнүүд нь сахиад хоцорч. Үлдсэн эрчүүд нь хүүхний сайхныг шилэн жаргал эдлэн амьдрал зохиовч тэр нь нууц учраас төрүүлсэн үр хүүхдийнх нь хувь заяа ч бусдын нүднээс далд байх эмгэнэлт тавилан дор аж төрж буй. Хүү өсч том болох нь ертөнцийн жам. Хамгийн эмгэнэлтэй нь нэгэн эцгийн үр сад гурав, дөрөв дэх үедээ гэр бүл болбол яах болж байна вэ. Эхнээсээ ч эцэг нэгтэй залуус бие биедээ сэтгэлтэй болж, эмгэнэлт хувь тавилантайгаа мэдмэгцээ хөл хүнд эхнэрийнхээ амийг егүүтгээд дараа нь өөрийнхөө амийг хорлосон тохиолдол бүртгэгдэж байсан гэнэ лээ.
 
Хөдөө, орон нутагт цус ойртолтын улмаас төрөлхийн даун, уруул тагнайн сэтэрхий, хуруу гарны зургаадай гэх мэт ургийн гажиг бүхий эмгэгтэй хүүхдүүд төрсөөр байгааг зогсоож дийлэхгүй л байгаа. Долоон уул бус долоон хошуу алгасан эхнэр буулгах ухамсар манай эрчүүдэд байхгүй байна. Үүнийгээ нэг нутаг усных, бие биеэ мэдэх юм гэх гэнэн угээр цайруулах нь бий. Ургийн бичиг хөтлөх, ах дүү төрөл саднаараа уулзаж учран нэгэн цусны ах дүүс бие биеэ мэдэж авах асуудал үгүй болох тийшээгээ хандсаар.
 
Тэгэхээр бидний өвөг дээдсийн ярьж, хэлж үлдээсэнчлэн эцгийн удам ес, эхийн удам дөрвөн үеэсээ цус нь холддогийг үеийн үед захиж, бичиж үлдээх асуудлыг өөрсдөөсөө эхлэе. Анагаах ухааны доктор, профессор Д.Амгаланбаатарын 6799 нярайд хийсэн удам зүйн судалгаагаар 115 нярайд гажиг илэрсний хоёрт нь дауны өвчин, зургаад нь гадар бэлэг эрхтний гажиг, 18-д нь уруул тагнайн сэтэрхий, тавд нь гадар чихний гажиг, наймд нь уушигны гажиг, зургаад нь хөл гарын хуруунд нь зургаадай илэрсэн ба үлдсэн 70-д нь бусад эрхтэн тогтолцооны гажиг илэрсэн байна. Эл үзүүлэлт гурван сая хүн амтай манай улсын хувьд асуудал биш гэж үү.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AZAA 2016-04-21 00:47:37
    Хөдөө орон нутагтаа сууршин ажиллах хотын ганц бие хүмүүсийг орон байраар хангана гээд дүрэм журамдаа өөрчилт оруулхад асуудал шийдэгдэнэ Төрийн бодлогo !!!!
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2016-04-20 23:02:53
    urgiin bichgee hotol.hamaatan sadnaa sain erj ol.manai aav haisaar bgaad 100 garan jiliin omno orgogdoj irsen emeg ehiinhee ah duu nariig olson
    150.129.141.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-20 18:34:19
    Угийн бичиг хөтлөцгөөе. Ургийн баяраа хийж заншицгаая МГЛ чүүдээ.
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Uhamsar 2016-04-20 18:16:37
    Bayanulgiid tsus oirtson geh huuhduudtei taaraldsn, zarim ni eostoi evgui, aimaar, uruvdmuur, emgeneltei yum bna le! Hariutslaggui hamtran amidragchaas tatgalz!...
    122.201.31.191
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2016-04-20 06:18:57
    Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудыг зөв харж бичсэн байна.баяр хүргэе.Ургийн бичиг хөтлөх тухай зарлиг, тогтоол шийдвэр ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2017-08-28 04:57:14
      Оройтсон ч гэсэн ургийн бичгээ хөтөлөхөөр шуурхайлж үр хүүхдээ тэнэглэлээс аваръяа МОГОЛЧУУДАА
      182.160.37.133
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-20 02:48:57
    Нэг сумын хүмүүс гэрлэх нь аюултай. Хүний мөс муу учир хоорондоо гэрлэе гээд
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин111 2016-04-20 01:51:10
    маш зүйтэй асуудал хөндөж байгаад баярлалаа. Монгол улс байх уу, мөхөх үү гэдэг асуудал гарч ирнэ. Цус ойртолтын асуудал үндэсний аюулгүй байдал холбоотой.
    124.158.110.101
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-04-20 01:49:55
    бүгдээрээ боржгон овогтой, мангар.
    202.9.41.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэмуунус 2016-04-20 00:56:03
    Миний бодлоор эрх баригчид ямар ч аргаар хамаагуй баяжиж авах л бодолтой, энэ мэт асуудлыг тоох хун байхгуй.
    59.153.114.182
    Мэдэгдсэн Хариулах
    • ooroo anxaar 2016-04-20 04:42:01
      erx medelten bish ooroo anxaaraa xoo
      71.17.235.42
      Мэдэгдсэн Хариулах