Цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтанд  амжилттай оролцож шалгарсан  нийт 380 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүр 2000-3000 доллар буюу 6 сая төгрөг нийт 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна.

БСШУЯ-наас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байна.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. ” гэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцлон хэллээ.

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. 2016 оны 1 дүгээр сард 1-р шатанд 200 сургуулийн төсөл нь шалгарч, хэрэгжилт идп өрнөж байгаа бол, 2-р шатанд 427 сургууль оролцсоноор нийт 500 000 гаруй хүүхэд, багш нарын хүрээнд  хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа . 
 
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ба бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх,  боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна. 

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doogii 2016-04-19 16:23:06
    bolobcroliin yam ene ih horongiig zob zarcuulmaar um,uulni zineer syrgyyli baribal sain san,demii umand said taigaa mergeziltnyydni hyanaltgyi zarah biidee