Н.Энхбаярын “найруулсан хор” МАН, МАХН-ын эвслийг байгуулагдахаас нь өмнө задаллаа
Сонгуульд эвсэж оролцох асуудлаа өчигдөрхөн олон нийтэд мэдээлж байсан МАН, МАХН ганзага нийлэх боломжгүй болж байгаа талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын үйлдлээс болсон ажээ. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 10 удаа уулзаж, эвслийн гэрээний сүүлийн хувилбарыг баталгаажуулжээ. Гэтэл эвслийн гэрээний бэх нь хатаж амжаагүй, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдэхээс өмнө гэрээг засах “хор хутгаж” байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн тус намынхан үзэж байгаа юм. 

Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ, "Хоёр намын эвсэх асуудлыг судлах ажлын хэсгийн төвшинд тохирсон асуудлаар өчигдөр мэдээлэл хийснээс хойш олон зүйл болж өнгөрлөө. МАН Бага хурлаа, МАХН Бага чуулганаа хийж байна. Гэтэл хоёр талын эвсч хэлэлцэж тохирсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд албан ёсоор ирүүлж эхэллээ. Тухайлбал, орон нутгийн сонгуульд оролцохдоо тухайн ИТХ-д авсан саналын тоог харгалзана гэдгийг 2012 оны УИХ-ын сонгуульд авсан саналын тоогоор харгалзаж үзнэ гэж өөрчлөх. Мөн квотуудыг тогтоохдоо МАН 70-80 хувь, үлдсэн 20-30 хувь нь МАХН байна гэж нэмж оруулах. Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг авсан саналаас үл харгалзан сөөлжүүлж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцлаа.

Хоёр талаас байгуулсан санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны 84 дүгээр албан тоотоор бол УИХ-ын сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө буюу өнөөдөр дуусгах учиртай. Цаг хугацаа ийм богино байхад МАХН тохиролцооноосоо буцаж байгаад харамсаж байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа яаралтай өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас байгуулагдсан ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг  төлөөллийн байгууллагадаа оруулна.  Тийм учраас олон салаа утгагүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж байна.

МАХН-ын дарга биднийг мэдээлэл хийснээс хойш бусад улс төрийн намуудтай уулзаж, яриа хэлцэл хийж яваад байгааг ёс зүйгүй зарчимгүй зүйл ээ гэж үзэж байна. МАН-ын Бага хурлын гишүүд эцсийн байдлаар эвслийн гэрээг оруулж ирэхийг хүлээж байгаа. Уг нь бид өчигдөржингөө МАХН-ынхантай уулзаж ярилцах гэж хөөцөлдөөд чадаагүй. Бодит байдал ийм байна" гэлээ. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2016-04-20 02:59:37
    Бүрэнтогтохын бичсэн Зеро Энхбаяр нийтлэлийг байнга тараа Тэнд Энхбаярын үнэн нүүр царайг түүхтэй нь нийтэлсэн байна лээ.
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 111 2016-04-20 01:55:44
    Гишүүд итгэгчдийн дэмжлэгийг хүндэлж дангаар орсон дээр. Тэгвэл ялна. АН, МАХН-д олон түмэн таатай хандахгүй байгаа.
  • zochin 2016-04-20 00:23:41
    enkhbayariig guij baikhaar gishuud demjichee khundleech. itgeech.
  • Zochin 2016-04-19 23:59:44
    Batgana suusan gazar ut.Enxbayr yavsan gazar balagtai xortoi
  • ENHBAYAR 2016-04-19 17:57:16
    ENHBAYAR BOL HUNII ADAG . ENE HUNII SHUNAL HEZEE CH DUUSAHGUI .DEEREES IJIL N IJILEE OLNO GEGCHEER TSOMON N BUUR YOROOLGUI SHUNHAI. ENE 2 HEZEE CH UURCHLUGDUHGU...
  • зочин 2016-04-19 16:56:41
    Тарыг нь таньсан дээрээ МАХН-аас эртхэн холд.
  • sanal 2016-04-19 16:32:06
    Enkh bayar AN tai tohiroo hiij hamtdaa ard tumenee HAR MASHIMAAR huurch zasagiig avay gej tohirson bna gej dugneltend hurch bn . Adgiin NOVSH ymdaa
  • zochin  2016-04-19 14:54:47
    Urubdmuur amitan be,ter yugaar dutaad hor nairuulj guigeed bgaa yum boloo,holyon battangiin earn yu l sedej yabaa boldoo,
  • pnda 2016-04-19 14:41:31
    АН зөвхөн Энхбаяраар ч тогтохгүй Монголын ард түмнээр тоглож ядууруулж сүүлийн үед золбин нохойноос ч дорд үзэх болсон нь даанч харамсалтай. Одоо Монголын ард т...
  • ЗОЧИН 2016-04-19 13:52:08
    Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өч...
    45.117.34.8
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2016-04-19 13:38:27
    энхбаас монголоос зайлаач хөгийн амьтан
  • сонгогч 2016-04-19 13:07:51
    МАН ыг дангаараа орвол дэмжинэ шүү
  • Zochin 2016-04-19 12:54:31
    Enhbayriig bitgii guildaa dangaaraa garahaa bodoo ard tvmen hvleej bna garna shvv dee jorigtoi bai amjilt
  • Болиочээ 2016-04-19 12:44:39
    Намаа ялагдуулаад жирийн гишүүдээ доромжилж байгаа хүмүүсийг гуйж байхаар зовж зүдрэх цагт халуунд халж хүйтэнд хөрч яваа боловсрол мэдлэгтэй гишүүдээ дэмж
  • Зочин 2016-04-19 12:25:56
    Юун өрөвдмөөр юм бэ цус ойртох гээд зүтгээд бхын хахаха
  • fyf 2016-04-19 11:52:29
    НАМ уу адгийн ЯНХАН уу? Ийм намууд удирдаад Монголыг хөгжүүлнэ гэвэл ГОНЖИЙН ЖОО, ГОЛИОНЫ БААС гэж манай нутгийнхан ярьдагсан. Эрх мэдэл СЭРҮҮН ЗҮҮДЛЭГДЭЭД энэ ...
  • зочин 2016-04-19 11:41:36
    Хол явах хүнд хогний нэмэр. Дангаараа орсон нь дээр дээ
  • Вово 2016-04-19 11:23:31
    Сда Энхбаяр хэзээч хань болохгүйг Нээмка хэлээ бздээ Ман миа энхболдоосоо болж сонгуульд хусуулана даа
  • зочин 2016-04-19 11:09:42
    Н.Энхбаярыг улс төрийн хадны мангаа гэдэг үнэн байна.
  • irgen 2016-04-19 11:08:22
    bgui hoin ni sain muul 2 nuur gargaad zavaan nam daa MAN ......................
  • Mongolz 2016-04-19 11:05:42
    Enkhbayaraar yadag bn aa tur samarna sh dee. Yamar teneg yum be.
  • зочин 2016-04-19 10:58:18
    Түүгээр яваа гайг үүгээр дуудна гэгчээр Энхбаяраар яадаг байна аа
  • Mongol zaluu 2016-04-19 10:49:25
    МҮҮНий найруулсан хор гээч
  • Unen 2016-04-19 10:28:04
    AN-n nairuulsan hor geech! MAN-g estoi dalaar tsever tavilaa daa wazari
  • Нам бус 2016-04-19 10:04:19
    МАН-ынхаан МАХН-р яах юм бэ? Цаад Энхбаяр чинь Та нарыг 4 жил самарна шүү. Ялсан ч ялагдсан ч дангаар ор.
  • ter 2016-04-19 09:50:24
    Мөн дөө тэгж л таарна чааваас даа улс төрийн том нам гээд байдаг,
    • zochin 2016-04-20 04:29:46
      Mongoliin ard tumnii erh uls turiin namuudiin togloom bolj duusah ni dee. Yaasan hanaj tsadadgui "Alban tushaal, erh medliin" shunaltanguud be...