Харвони эмийг маргаашаас борлуулна
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн элэгний С вирусын эмчилгээний Софосбувир /Ледипасвир буюу “Харвони” эмийн II ээлжийн эмчилгээнд зориулан 2000 хүнд тус эмийг борлуулж эхлэхээр болсон тухай эм импортлогч "Омбол" фармаас мэдэгджээ. Элэгний С вирусын эмчилгээг ЭМД-д хамруулах тухайд "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл"-ийн хүсэлтийн дагуу Эрүүл мэнд, спортын яам “Харвони” эмийг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулахаар болсон. Гэвч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Мөн түүнчлэн эх сурвалжуудын ярьж буйгаар ЭМД-д хамруулах эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яамнаас гаргасан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Оном Сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин нар орж ажиллаж байгаа ажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.