Ч.Хүрэлбаатар: Товлосон хугацаанд хариу өгөхгүй бол хамтарч ажиллах боломжгүй
УИХ-ын гишүүн МАХН-тай эвсэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "Ч.Улаантай хамтарч хэвлэлд мэдээлэл өгснийг та бүхэн санаж байгаа. Энэ мэдээлэл хийснээс хойш олон үйл явдал болж өнгөрлөө. Намууд Бага хурал болон Бага чуулганаа хийж байна. Бусад намууд ч мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх шийдвэрээ гаргаж байна. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ.

Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна. Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий. СЕХ-ны албан тоотоор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-иас өмнө буюу өнөөдөр дуусгавар болгох учиртай. Цаг хугацаа ийм богино байхад тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна.

Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас гарч байгаа ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг төлөөллийн байгууллагадаа оруулахаар төлөвлөж байна" гэлээ.
 
Ц.Анир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-20 06:44:50
    МАН хэнтэй ч эвсэхгүйгээр энэ сонгуульд ялж, гарч чадна. Урвагч, шарвагч нар гай болно уу гэхээс гавъяа болохгүй шүү...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 111 2016-04-20 00:16:57
    МАН дангаар орсон дээр. Ард түмэн та нарын талд байгаа. МАХН -ыг зүгээр орхи
    59.153.113.179
    Мэдэгдсэн Хариулах
  • natsagaa 2016-04-19 09:24:02
    УИХ-д МАН МАХН 2 хамтраад орон нутагт хамтрахгүй байх нь зөв
    202.179.31.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-19 09:14:02
    Зи бэлтрэг энэ 2 намын хамтарахаас айсан дүр үзүүлж байгаад янаглан хорлох гэж байгаа даа, иймд дангаараа ор, МАХН удахгүй задарна, АН ч задарна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-19 09:07:07
    энхбаярыг харж байгаад АУДИТ-д материалаа өгч чадалгүй баларваа МАН-хан. 19-ний ажлын цаг 17,30-д дуусана шүү. МАН-хан хохь болуузай. З.Энхболдын найруулсан хор...
    183.81.171.98
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2016-04-19 09:03:37
    МАН дангаараа орох нь дээр байх
    203.91.112.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-04-19 08:42:43
    МАН -ын бага хурлын уур амьсгалыг ажиглаж байгаад ,МАХН хамтарч чадахгүй юм байна гэж ойлголт авсан байх л даа.
    202.21.106.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ХӨӨРХИЙС ДӨӨ 2016-04-19 08:23:20
    ТЭГЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ Л БАЙСАН Ш ДЭЭ. ХӨӨРХИЙС ГОРЬДООД Л БАЙЖ ДЭЭ. ХАРИН Ч ГАЙ БОЛЖ ЭВСЧИХЭЭД ДАРАА НЬ НУМБАРВАНД НУХУУЛЖ БАЙСНААС ЭНЭ НЬ ДЭЭР ЯДАРСАН МУУ СУЛБАК...
    202.72.245.200
    Мэдэгдсэн Хариулах
  • хүнд гарууд 2016-04-19 08:00:53
    махн-ыг эсвэл орхиоч дээ...ман дангаараа ч гарна шүүдээ.
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • bilgee 2016-04-19 08:00:26
    Odoo ingej yahnav dee. MAH nam dangaaraa orson n deer.
    103.57.94.35
    Мэдэгдсэн Хариулах