Алдаа гаргасан эмчийг 2-8 жилээр яллахыг эсэргүүцлээ
Ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн зарим зүйл заалтыг эсэргүүцэн эмч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.Эрүүгийн шинэ хуулийн15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял эдлэнэ” гэж заажээ. 

Тэгвэл Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ”  хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна гэсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа хэлэхдээ “Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм байхад ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эрхлэгч Т.Ариунаа “Манай эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр бага байна. Эмч болохын тулд 10-аад жил сурч байна. Нарийн мэргэжлийн эмч хүн 15 жил сурч байж, ажиллаж байна. Эмч хүн санаатай алдаа гаргана гэж байхгүй. Ялангуяа гэнэтийн осол гэмтлээр хүргэгдэж ирдэг өвчтөн бидний хамааралгүйгээр нас барж болно. Эмч хүн тэр хүнийг аврах гэж эмчилдэг учраас ард иргэд эмч нарын хооронд үл ойлголцох үүсгэхээр хууль гаргаж байна. Ойр дотны хүнээ алдсан иргэд биднээс шууд мөнгө нэхнэ. Бид өөрсдийгөө өмөөрч байгаа юм биш. Хариуцлага алдсан эмчийг шийтгэх хууль байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлс, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж гаргаагүй байж өнөөдөр хорино, яллана, шийтгэнэ гэж  ярих нь буруу” гэсэн юм. 

Тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийсэн бол цаашид эмнэлгийн байгууллагад ажиллаж буй 10 мянга гаруй эмч,  сувилагчийн гарын үсэгтэй шаардлагыг Эрүүл мэнд,спортын яам, Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болжээ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-02 10:59:28
    h hurliin gishuud ajlaa hiihgui bol 10-20 jil horij, 200-800 saya togrogoor torgoh huuli gargiya.
  • zochin 2016-04-20 04:25:14
    OU-n hemjeend emch sanamsargui bolon mergejliin aldaa garagaval YL ugduggui yos surthuunii a/hemjee avdag baital 80say8jil gej yu ve Emch naraa ajlaa 5 udur hay...
  • Gadaad 2016-04-20 01:31:27
    Oir hiih ajil alga uu? Ih hurliin gishuud ajlaa hiihgui bol 10-20 jil horij, 200-800 saya togrogoor torgoh huuli gargiya.
  • zovhin 2016-04-20 00:20:24
    Tangarag urgusun um bol hariutslag huleeh ni zuv shuudee
  • За энэ ч арай хэтэрнэ ээ!!! 2016-04-19 15:38:42
    15.1-д үнэхээр ингэж заасан бол арай дэндэнэ ээ. Ийм бөөрөнхий заалттай хуультай болвол бүх эмч шоронд орж, өрөнд унах юм байна. Яг ямар тохиолдолд вэ?
  • Зөв 2016-04-19 14:00:47
    Одоогоор эрүүл мэндийн салбарынхан хариуцлага султай, иргэдэд ялгавартай ханддаг байдалтай бгаа. Жаахан хариуцлагатай болгоё гэхээр боож үхэх нь л дээ.
  • иргэн 2016-04-19 13:56:43
    болиоч ёстой нүдээ олоогүй хууль байна ар гэрээ орхиж цаг наргүй хэцүү нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ
  • Энэмуунус 2016-04-19 13:47:51
    Яллах хэрэггуй. Таарсан цалин огох хэрэгтэй. Утсаар зогсоо зайгуй ярингаа хунд уйлчилдэг новшнууд бдг.
  • irgen 2016-04-19 11:11:11
    ene zov doo emch nar setgel gargah tal deer taaruuhan hunii gar harsan ih muuhai bson doo emch nar arai bishee chadvargui baij bno hunii toloo hariutslagaa med
  • irgen 2016-04-19 10:31:33
    ene heregjih bolomjgui amidralaas tasarhai ulgeriin huuliiin zaalt baihoo.
  • Батэрдэнэ 2016-04-19 09:32:07
    Надад ганцхан амь нас, эрүүл мэнд байгаа. Чамайг санаатай алахгүй гээд байгаа эмч нарын үгэнд итгээд хуулийн хамгаалалтаа устгуулчих уу?
  • эмч 2016-04-19 09:24:50
    айфон 6 эс барьчихсан стиморол бохь зажилсан лэнд 200 унасан байж эмчид үзүүлэх мөнгө байхгүй гэж хуцдаг монгол ноход их шүү
  • ЗОЧИН 2016-04-19 09:19:44
    76 пиздад өөрсдөд нь хариуцлага тооцох хууль эхлээд хэрэгтэй байхаа
  • zochin 2016-04-19 09:18:31
    Hariutslagatai baij mongol hunii ami nas batalgaatai bolno, emch emnelgiin ajillagsad eeriigee hamgaalj hariutslagaa daatguulah estoi
  • Zochin  2016-04-19 09:14:23
    Haroutslahiin iim togtoltsootoi baij mOngol hunii ami nas unetei bolno,
  • ИРГЭН 2016-04-19 09:09:45
    ХҮМҮҮС БИД ӨӨРСДӨӨ ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРДАГГҮЙ БАЙЖ ЭМЧИД БУРУУ ӨГЧ БОЛОХГҮЙ
  • JERVIS 2016-04-19 08:55:51
    Emchiin aldaag eruugiin hereg gej uzeegui, Emchiin uurgee biyeluuleegui bol eruugiin hereg!!! Huuli oorchlogdoogui heveeree baigaa hariutslagagui EMCH NARAA!!!...
  • зочин 2016-04-19 08:55:10
    ИЙМ ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ. ЭМЧ НАР ДААТГАЛТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХӨГЖИНӨ. ДЭЛХИЙН ЖИШИГ ИЙМ Л БАЙДАГ
  • нараа  2016-04-19 08:52:03
    хариуцлага байх хэрэгтэй яагаад эмч нар ямарч хариуцлага хүлээдэггүй үхсэн хүний хохь болж ар гэрийхэн нь хэди й заргалдаад өөрсдөө буруутан болдог ийм хууль х...
  • Мөнхсүрэн 2016-04-19 08:34:12
    Хэрэв ийм хууль гарвал эмч болох хүн олдохгүй болно. Эмч нарыг хайрлаж байх хэрэгтэй. Өвдсөн үед эмч л хэрэг болдог шүү дээ.
  • ЭМЧ 2016-04-19 08:26:23
    ЗҮГЭЭР Л МЭНГЭТ МЭТИЙН ХОНЗОГНОГЧДЫН ХИЙЖ БАЙГАА ХОРЛОЛ ОДОО ХҮНИЙ АМЬ АВРАХ ХЭСЭГ ДЭЭР АЖИЛЛАХ ЭМЧ ОЛДОХГҮЙ БОЛОХ НЬ
  • эмч 2016-04-19 07:54:26
    АН ингээд эргүүтээт байдаг .... яандаа хө
  • зочин 2016-04-19 07:46:36
    Хаана хаанаа хариуцлагатай байх нь зөв байхаа
  • Иргэн 2016-04-19 07:38:03
    Хуулийг санаачилсан гишүүд, а/тушаалтанд хариуцлага тооц, монгол хүний эрүүл мэнд эзэнгүйдэж, эмч, сувилагчгүй болж, хөршөөс эмч урих цөвүүн цаг ирэх нь,