АТГ-ыг А.Дулаанжаргал удирдах уу
АТГ-ын дарга Н.Ганболдыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр түүний асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, чөлөөлсөн юм. Н.Ганболд чөлөөлөгдөх болсон шалтгаанаа "Эрүүл мэндийн байдлаас болж ажлаа өгч байна. Би ямар нэгэн албан тушаалд очихгүй. Тэтгэврээ тогтоолгоод явна" гэсэн билээ.

Тэгвэл эзгүй байгаа түүний суудалд дэд дарга Б.Хурцыг томилно гэх мэдээлэл цацагдаж байсан ч үгүй бололтой. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Дулаанжаргалын нэрийг санал болгож, УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал нь БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын дарга, ОХУ-д суугаа элчин сайдын яамны Дэд консулаар ажиллаж байсан нэгэн юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв 2016-04-27 13:54:45
    Зөв шүү дэмжиж бн
  • duk 2016-04-21 14:51:08
    udirdaj chadna
  • Баяраа 2016-04-21 07:31:05
    Энэ дулаанжаргал гэдэг Нь гадаадад Ямар албан тушаалаар суух Нь хэнд хамаатай юм.солонгост бужигнуулсан Ямар ч хэл мэддэггуй иргэд бидний асуудлыг шийдэхэд их ...
  • Зочин 2016-04-19 09:17:58
    Элбэгдорж Ренчино өөрөө очих байлгүйдээ
  • зочин 2016-04-19 06:04:43
    Покерчин яаж удирдахын авилгал аваадпокер тоглох биз
  • БИ 2016-04-19 05:56:48
    5 ЖИЛ НАЙДВАРТАЙ ХАМГААЛЖ ЧАДАХ УУ, ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ, САНСАРАА ХУДЛАА МЭДЭЭЛЛЭЭ БОЛЬ