Залууc цахим хуудсаар нэгдэн их цэвэрлэгээнд оролцлоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцов.

Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын, 44833 хүн оролцож 331 га талбайн 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэн, 651 рейсээр хогийн цэг рүү тээвэрлэн хүргэсэн. Төрийн 370, тохижилт үйлчилгээний 21 байгууллага цэвэрлэгээнд оролцсон юм.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд цахим хуудаснаа нэгдсэн 120, 19, комбинатынхан (combinat) facebook группын залуус тоглож өссөн Дунд голоо, Эко хүү С.Буянхишигтэй хамт Сэлбэ Ротаракт клубынхан Сэлбэ голыг, “Унаган нутаг” төрийн бус байгууллага, дүүргүүд дэх иргэдийн бүлгүүд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрлэсэн. Энэ нь нийслэлийнхээ тохижилт, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган цэвэрлэгээнд оролцох залуус болсныг олон нийтэд харуулсан, хүүхэд багачуудыг ил задгай хог хаяхгүй байхад өөрсдийн биеэр үлгэр дууриал үзүүлсэн ажил болсон.

Цэвэрлэгээний үеэр зуслангийн бүс, гэр хорооллын доторх гуу жалга, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр цэвэрлэгээг хийж, хайс хашаа хашлагыг угаалаа гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayarlalaa 2016-04-19 15:02:26
    saikhan medee baina. zaluustaa bayarlalaa! Amjilt sain saihan buhniig husen erooye!
  • Зочин 2016-04-19 06:55:19
    Ёстой сайхан ажил зохиосон байна. Залууст баяр хүргэж, энэ ариун үйлсэд оролцсон хүмүүсийн үйлс дэлгэрч байх болтугай гэж ерөөе