Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар гишүүнчлэлээ сэргээлээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өчигдөр болсон МАН-ын бага хуралд оролцож, гишүүнчлэлээ сэргээлээ. Мөн тэдэнтэй хамт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан  гишүүнчлэлээ сэргээлээ. 

2012 оны УИХ-ын сонгуульд тэд бие даан нэр дэвшин өрсөлдөж, мөн МАН-ын гишүүнчлэлээс хасаж байсан ч энэ удаагийн Бага хурлаар гишүүнчлэлийг нь сэргээснээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших боломж нээгдлээ. Бага хуралд оролцогчдын 88 хувь нь Ц.Даваасүрэн гишүүнийг, 89.8 хувь нь Х.Болорчулуун гишүүнийг,  95.2 хувиар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхланг бага хурлын гишүүнээр батламжилжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2012 оны тавдугаар сард МАН-ын бүлгээсээ гарах шийдвэр гаргасан юм. Төд удалгүй түүнийг МАН-ын бага хурлын гишүүнээр хассанаар тэрбээр нэг мөсөн намаасаа гарч төрсөн нутагтаа бие даан нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон билээ. Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг Н.Энхбаярын баривчилгаатай холбоотойгоор  буруутган нэр бүхий гишүүдийн хамт огцруулах албан бичиг өргөн барьж байсан юм. Үүнээс болоод намын нөхөдтэйгөө таарамж муутай болсон тэрбээр намаасаа гарахаар зориг шулуудаж байсан билээ. Гэсэн ч тэрбээр дөрвөн жилийн дараа дахин намтайгаа нэгдлээ. 

Харин Х.Болорчулуун гишүүний хувьд мөн л 2012 оны сонгуулийн өмнө  намаасаа гарч, бие даан нэр дэвшиж сонгогдсон. Түүнийг эргээд намдаа орох тухай яриа аль эртнээс дуулдаж байсан билээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийн хуваарь Дорнод аймагт очих нь ээ. Харин түүнийг бие даагч гэдгээр  нь сонгосон сонгогчид нь МАН-ын гишүүн болоод очиход нь хэрхэн хүлээн авахыг таах аргагүй юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Залуусын Дорнод 2016-04-20 03:03:30
    Х.Болорчулуун гишүүнээ залуучууд бид дэмжиж байгаа шүү.Та Дорнодын эв нэгдлийг хангаж урагшлах хүч бахархал болж яваад баярлаж байна.Амжилт2016
  • Иргэн 2016-04-20 03:01:25
    Ардын намд харин боломжийн нэг залуу орж ирсэн байна даа, Жавхлан хувь хүн талаасаа ч, мэдлэг боловсрол талаасаа ч сайн бэлтгэгдсэн хүний нөөц шүү
  • зочин 2016-04-20 02:43:20
    Даваасүрэн Болорчулуун 2 их харамсаж байна.
  • Амжилт 2016-04-20 02:18:15
    Жавхландаа ажлын амжилт хүсье, банк санхүүгийн байгууллагад олон жил ажилласан боловсролтой залуу, ийм л залуус өнөөдөр Монголд хэрэгтэй байна.
  • иргэн 2016-04-20 02:13:47
    Монгол банкны Жавхлан мундаг залуу шүү, амжилт хүсэе
  • иргэн 2016-04-19 07:51:14
    Даваасүрэн Хөвсгөлд ирж сонгогдох гээд дэмий биз дээ
  • Зочин 2016-04-19 06:46:52
    Эээ чааваас даа. Нөгөө бие даасан бодлоготой сүрхий хүмүүс чинь энэ үү тэгээд. Ингэх байсийм бол арай эрт орохгүй дээ. Одоо бид юу гэж ойлгох вэ, энэ хүмүүсийг
  • zochin 2016-04-19 04:57:02
    bie daagchid zuv shiidver gargasan
  • хоёр нүүрт гэж үүнийг хэлдэг дээ давсрн 2016-04-19 03:27:15
    ээ харлаа нөгөө шудрага гэсэн давасрэн гэгч жинхэнэ пенсний замр. орчло баларчилүгн ч аль дийлмээр санагдсн талдаа орох нь зөв тэртэ тэргүй сонгогдхгү
  • зочин 2016-04-19 03:02:48
    Зөв шийдвэр гаргажээ
  • zochin 2016-04-19 02:51:02
    MANAI MONGOLD L IIM IKH ULS TURIIN YANKHANUUD BAIDAG BAIKH .. YAMARCH ULS TURIIN NOYON NURUUGUY < NAIDWARGUY , YAJI CHI MEDEKH LALARUUD...
  • zochin  2016-04-19 02:48:34
    mongolchuud ngedej opilgoltsoj bgaa sain zuil shu. unexeer bidend uxaan dutana gejuu dutaxgui shuu.
  • zochin 2016-04-19 02:24:13
    haramsaltai ym aa arai arai
  • ZOCHIN 2016-04-19 01:54:16
    Үнэн харамсаж бн. Иргэд намыг бус өөрт чинь л итгэл хүлээлгэсэн. МАНАН л улс орныг сүйрэлд хүргэсэн
  • Зочин 2016-04-19 01:43:00
    Сансар ч арай таахгүй байхаа, бие даагчид орон нутагт тодорхой дэмжигчидтэй гэдэг утгаар МАН-ын шийдвэр бол зөв шүү
  • МУ-ын иргэн 2016-04-19 01:42:32
    kkk ШУНАЛТАЙ ЯНХАН.... МАН Та -2 урвагч БИЕЭ ҮНЭЛЭГЧИЙГ НЭГ ИХ ТООХ НВ ЮУ Л БОЛ.... Та 2 ч хоосон шударга ЦАРАЙЛЖ байждээ...