Хэн юу хэлэв
Ж.Батзандан: Би байнгын хорооны даргад өрсөлдөнө

Хуульзүйн байнгын хорооны дар­­гын албан тушаал өнөөдрийг хүр­­тэл эзэнгүй хэвээр байна. Гэмт хэр­­гийн тухай, Зөрчлийн тухай, Өр­шөөлийн тухай зэрэг маш олон хуу­­лийн төслүүдийг хэлэлцэж бат­лах ёстой энэ байн­гын хорооны ал­бан ту­шаа­лын төлөө хэнээрхсэн хэ­­сэг бүлгээс бол эзэнгүй ша­хам, ги­­шүүд нь аль учраа олох­гүй ээл­жилж завсарлага ав­сан бай­­далтай бай­гаа юм.

Анх­лан АН-ын бүлгээс УИХ-ын ги­­­шүүн Д.Ганбатыг энэ суу­­­далд то­милохоор оруулж ир­сэн ч УИХ-ын гишүүн Ж.Бат­зан­­­данг О.Баа­санхүү нэр дэв­­шүүлс­нээр АН-ын бүлэг зав­сар­лага ав­сан юм.

Дараа нь Ж.Бат­зан­дан ги­шүүн өөрөө бүл­гийн шийд­вэ­рээс зөрж өөрий­нхөө нэрийг дэвшүүлс­нээр МАН зав­сар­лага авсан юм. Бү­­лэг дээр хэ­­лэл­цэж тохирсон ат­­лаа өөрийн­хөө нэрийг дэвшүүлж, ир­гэ­дэд албан тушаалд дуртай хэ­­мээн шүүмжлүүлэх болсон шалт­­гаанаа УИХ-ын гишүүн Ж.Бат­­зандан тайлбарласан юм. Тэрбээр “Бүлэг дээр бүл­гийн шийдвэрийг ярьж бай­гаад Д.Ган­­­­бат гишүүнийг нэр дэв­шүү­­лэхээр болсон.

Би бүл­гийн шийд­вэрт хүндэтгэл­тэй хандаж бай­гаа. Гэхдээ УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хорооны дурын  ги­шүүнийг нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байгаа. Надад хоёр сон­голт байна. Би бүлгийн шийд­­­вэрийг дагах уу, Монгол Ул­сын хуулийг дагах уу гэ­дэг хоёр шийдвэрийн өмнө зогсч байна. 

Ардчилал гэдэг бол сон­голт, ардчилал гэдэг бол өрсөл­дөөн. Сонголтын  болом­жийг ир­­гэ­дэд олгохыг ардчилал гэ­дэг.  Байнгын хорооны даргыг сон­гох­доо  фракцийн зарчмаар биш сонголтын, тулгалтын зарч­маар биш ардчиллын зарчмаар яв­даг байя гэж удирдлагууддаа хэлсэн.  Ийм учраас би байнгын хорооны даргад өрсөлдөнө” хэмээн ярьсан юм.

С.Дэмбэрэл: Нэн чухал хуулиудаа эхлээд баталмаар байна

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног буюу “ЭЗЭН-100” хө­төлбөр хэрэгжээд талдаа орж байна. Өөрөөр хэлбэл, энэ ху­га­цаа дуусахад 50 гаруйхан хо­ног үлдээд байгаа юм. Эдийн зас­гийг идэвхжүүлэх асуудлаар шүүмж­лэхдээ шүүмжилж, нө­гөө талаар энэ хугацаанд чухал хуу­лийн төсөл баталж чадна хэмээн итгэл үзүүлж байсан хүн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл.

Түүний хувьд өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж УИХ хэтэрхий хойрго, ач хол­богдол багатай хуульд ан­хаа­рал хандуулаад байгааг шүүм­­жилсэн юм. С.Дэмбэрэл ги­шүүн хэлэхдээ “УИХ-д ороод ирчихсэн олон хуулийг ач хол­богдлоор нь ангилаад үзэх аваас 100 хоногт эдийн засгийн хүнд­рэлтэй байдлаас гарахад шууд хамааралтай эдийн зас­гийн хуулиуд бага байна.

Ний­гэм, соёлын ч гэдэг юм уу бу­сад асуудлаа хойш тавих хэ­рэг­тэй. Нэг үгээр хамгийн чу­хал хуулиудаа хамгийн эхэнд нь батлах шаардлагатай. Харам­сал­тай ингэж чадахгүй байна. Иймэр­хүү үйлчлэлийн зарчим яваг­дахгүй байгаа учраас ма­гад­гүй УИХ өөрөө 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхж­лийг сэргээх үйл ажил­лагаандаа тушаа болохыг үгүйс­гэхгүй. Тиймээс л би, УИХ-ын даргын зөвлөлийн хуралд “Хамгийн гол гэсэн 15-16 хуулиа л яаралтай хэлэлцье, бусдыг нь ирэх намрын чуулганд шил­жүүлье” гэдэг санал тавиад бай­гаа юм.

Ингэж чадах юм бол оны эцэс гэхэд Монголын эдийн засаг сэргэх бүрэн бо­ломж­той юм” хэмээн байр суу­риа илэрхийлжээ. Өөрөөр хэл­бэл, УИХ, Засгийн газрын ги­шүүдээс өргөн мэдүүлсэн нэн чухал хуулийн төсөл дээр на­мын бүлгүүд хугацаа алдах гэх мэтээр хаврын чуулганыг ямар ч үр дүнгүй өнгөрүүлэх нь гэж дүгнэж байгаа аж.

Мөн Хя­тадын “Bank of China” Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тухай асуудлаар ярихдаа “Хуу­лийн дагуу Монголбанкны ерөн­хийлөгч гадаадын банк­ны салбар нээх эсэхийг шийд­вэрлэдэг.

Одоогоор Монголд сал­бараа байгуулах гэсэн али­ваа улсын банк алга гэсэн тайл­барыг Монголбанк өгсөн. Га­даа­дын банкны салбар бай­гуу­лагдахдаа Монгол Улсын хуу­лиар тодорхой шалгууртай. Тодруулбал, дэлхийн 100 банк­ны нэгт орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэ­рэг хуулиар тогтоосон шал­гууртай” хэмээн ярьсан юм.

Р.Бурмаа: Сонгуулийн зардлыг багасгана
 
Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын санхүүжил­тийн тухай хуулийн төслийг бо­ловсруулах ажлын хэсгийн ги­шүүд уг хуулийн төслийн та­лаар томоохон хэмжээний хэлэл­цүүлэг зохион байгуулж бай­гаа.

Өөрөөр хэлбэл, уг хуу­лийн төслүүдийн талаар намын бүл­гүүд зөрүүтэй байр суурь илэрхийлж, заалтууд дээр маргалдаж байгаа учраас УИХ-ын нам эвслүүдийн саналыг авах, гадны сонгуулийн бай­гууллагын туршлага судлах уул­залтыг зохион байгуулах, пар­ламентад суудалгүй нам эвс­лүү­дийн байр суурийг нэгт­гэх байдлаар уг хуулийг хэ­лэл­цүүлэгт бэлтгэж эхлээд бай­гаа юм. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ах­лагчаар УИХ-ын гишүүн Р.Бур­маа ажил­лаж байгаа юм.

Р.Бур­маа ги­шүүн Сонгуулийн зардлыг ба­гас­гахад анхаарч ажиллаж бай­гаа талаараа “Албан ёсны тай­лангаас харахад 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохын тулд нэр дэвшигчийн зарцуул­сан мөнгө 10 дахин өссөн бай­на. Нэг хүн дунджаар 10 сая төгрөг зарцуулсан гэх мэ­дээлэл байгаа.

Сонгуулийн үеэр тусалсан, мөнгөн хандив өгсөн байгууллага эргээд нэр дэв­шигчээ хянах, түүнээс хараат бо­лох асуудал байгаа учраас энэ асуудлыг зохицуулна. Сон­гуу­лийн нэгдсэн хуульд хэн санхүүжилтийг хянах вэ гэ­дэг нь тодорхой бус байгаа. Тий­мээс санхүүжилттэй холбоотой асууд­лыг тодорхой болгож өгнө.

Хуулийн этгээдээс хандив ава­хыг болиулна. Хувь хүн бол бол­но. Улсын төсвөөс зарим нэг зардлыг гаргаж байгаа. Тиймээс улсын төсвөөс гаргуулахгүйгээр сонгуулийн зардлыг багасгах ар­га замыг судлаж байна.

Олон талын туршлага судална” гэ­сэн байна. Энэ хууль жил га­руйн хугацаанд хэлэлцэгдэж бай­гаа. Тэгэхээр нам эвслүүд энэ хэ­лэл­цүүлэгт идэвхтэй орол­цож хуу­лийн төслөө хурдан бат­лах шаардлагатай болчихоод бай­гаа юм.

Ж.Энхбаяр: Энэ жил, ирэх жил нэг ч шинэ барилга баригдахгүй

“Анх эрчимжүүлнэ гэснээс хойш 100 хоногийн дараа Мон­гол Улсын Засгийн газар эдийн за­сагт бий болсон хямралыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө” хэ­мээн УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр ярьжээ. Сөрөг хүчний хувьд Засгийн газрын энэхүү 100 хоногийг ямар ч үр дүнгүй хэ­мээн дүгнэдэг билээ.

Тийм­дээ ч тэдний хийж байгаа бүхэн ямар ч үр дүнгүй, зөвхөн өнөө маргаашаа аргацаасан хэл­бэрд­сэн зүйл төдийхөн байна хэ­мээн ярьсан юм. Тэрбээр, “Сан­гийн яам төсвийг яаралтай  то­дот­гохоос аргагүй байдалд орж байна шүү дээ. Үндсэндээ эдийн засгийг эрчимжүүлэх 60 дахь хоногт Төсвийн тодот­голыг УИХ-д оруулж ирэх байх. Орлогын тасалдал бо­ди­той, төсвийг баталсан хө­рөнгө оруулалт, санхүүжилт бо­ломжгүй болсон тохиолдолд төс­вийн тодотгохоос оруулдаг шүү дээ.

Хөрөнгө оруулалтыг ба­гаар бодоход 500 тэрбумаар тасална. Тэгж байж эдийн засгаа хөрсөн дээр эрүүл суурин дээр буулгаж ирж, ханшийг барина. Энэ жил нэг ч шинэ объект нэмж барих бололцоо байхгүй, хуучнаа санхүүжүүлэх ажил хийгдэнэ. Ирэх жил мөн шинэ барилга байшин ганцыг ч барих боломжгүй гэсэн үг.

Энэ бол эдийн засгийн бодит байдал. Үүнийг дөрвөн тоо цохиод тө­сөв­лөж чаддаггүй, нэгдмэл бод­логоо зохион байгуулж, ал­сыг харах чадваргүй Засгийн газ­рын үнэн дүр төрх нь хараг­даж байна. Бид бүтэн хоёр жи­лийн өмнөөс бодлогын алдаа гаргалаа, үр дагавар нь хүнд шүү гэж сэрэмжлүүлсэн.

Яагаад гэвэл энэ МАН чинь сайн, муу хэлүүлсэн ч олон жил улс орны тогтвортой байдлыг хан­гаад, эдийн засгаа өсгөөд, за­саглаад, боловсон хүчний нөөц­тэй, чадавхтай, нийгэм, эдийн засгийн байдлаа нэг зур­ганд уялдуулан харж чаддаг бол­чихсон нам.

Өнөөгийн эрх ба­ригчдад ийм чадвар үнэхээр ду­тагдаж байна” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, эртхэн ал­даагаа олж хараад МАН-ын үгийг сонссон бол ийм байдалд орох­гүй байсан гэж Ж.Энхбаяр гишүүн үзэж байгаа гэнэ лээ.
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.