Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт  МҮХАҮТ-ын 507 тоот хурлын өрөөнд болно.

11:00 цагт: Засгийн газрын хуралдаанаас Улаан бурхан өвчний тархалтыг зогсоох арга хэмжээнд зориулагдах хөрөнгийг Нийгмийн даатгалын эрсдлийн сангаас гаргах ажлыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд даалгасан. Уг асуудлаар өнөөдөр 10:00 цагаас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдах бөгөөд эндээс гарах шийдвэрийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 11:00 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэх юм. Хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны 9 давхрын хурлын танхимд цагт болно.

11:00 цагт: Монгол Улсын Засгийн Газрын “Экспортыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МҮХАҮТанхимын гишүүн Үндэсний үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ БНСУ-д экспортлох боломжийг нээх, Компани нь өөрийн БНСУ дахь түнш Имартын сүлжээ дэлгүүрүүдэд Үндэсний бараа бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Скай хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Танхимын 404 тоот уулзалтын өрөөнд

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл гарсан.Уг асуудал нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал тус Элчин сайдын яамны байранд (Төв шуудангаас “Цэцэг” төв рүү уруудах замд)

11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас 4-р төрөх эмнэлэгийн санхүүжилтийн 1,9 тэр бум төгрөг ЭМЯ-ны дансанд орсон тул барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: ОХУ-ын “Бизнес Контакт” компани, МҮХАҮТ, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2016 оны 4-р сарын 19-21-ний өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2016” 26 дах удаагийн үзэсгэлэнг зохион байгуулна.

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:30 цагт: “Орос-Монгол-бизнесийн шинэ хөгжил” бизнес-форум 14:30 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Арга хэмжээнд ОХУ-ын Москва, Ангарск, Красноярск хотуудын болон Эрхүү муж, Буряд, Якутскын улсын хөдөө аж ахуй, барилга, хүнсний салбарын бизнес төлөөлөгчид оролцох юм.

14:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Мэдээллийн цаг хуралтай.

14:30 цагт:  БНЭУ-ын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх нээлтийн ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвд болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.