Умард цөмийн туршилтад бэлтгэж байна
Хойд Солонгос тав дахь цөмийн туршилтад бэлтгэж байгааг БНСУ- ын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдлээ. Хойд Солонгосын цөмийн туршилтын гол талбайд идэвхтэй үйл ажиллагаа ажиглагдах болсныг БНСУ-ын тагнуулын албаныхан мэдээлсэн аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пхеньяны аливаа өдөөн хатгалгад бэлтгэлтэй байхыг армийн дарга нарт тушаасан байна.
 
Хойд Солонгосын удардагч Ким Чен Ун цөмийн цэнэгт хошуу тэсэлж, баллистик пуужин хөөргөн турших тушаал гаргасны дараагаас цөмийн туршилтын талбайд бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн байна. Хойд Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилтаа ирэх тавдугаар сарын эхээр болох Хөдөлмөрийн намын их хурлаас өмнө хийж магадгүй аж. Тав дахь удаагийн туршилтаар Хойд Солонгос баллистик пуужинд багтахуйц жижиг цөмийн цэнэгтэй хошуу бүтээх зорилгод алхам ойртоно гэж таамаглаж байна.
 
Пхеньян цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужингаараа АНУ-ыг газрын хөрснөөс арчихаар сүрдүүлж буй. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт эхэлснээс хойш Пхеньян хэд хэдэн удаа ойрын болон дунд тусгалын пуужин харвасан юм. Солонгосын хойг дахь хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян аюулгүй байдлын заналхийлэл, өдөөн хатгалга хэмээн үзэж хүчтэй эсэргүүцдэг.
 
Өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 104 жилийн ойгоор дунд тусгалын пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон юм.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2016-04-19 02:46:40
    Хойд Солонгос АНУ-тай яагаад дайсагналцана be. Esregeer ANU-tai oirtox noxorlox xeregtei daisan bish xumuusiig daisan gej xaraxiin.
  • Ким пацаан 2016-04-19 01:21:22
    Төрсөн өдөр болгоноор аймаар бэлэг барихым байнаа даа. юун баар сав найр цэнгэл. цөмийн туршилтаар тэмдэглэх нээ дээ.