АСЕМ-ын уулзалтын хүрээнд 23,5 км замд, шинэчлэлийн ажил хийнэ
АСЕМ-ын 11 дэх уулзалт ирэх долоодугаар сард Улаанбаатарт болно.  Үүнтэй холбогдуулан хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах,  зочид, төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс тохижилт, шинэчлэлтийн хэд хэдэн ажлыг хийнэ.

Тухайлбал, Яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБ хүртэлх авто зам болон  Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих бөгөөд зургаадугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн  өгөх аж.
 
Үүнд:

•    Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
•    Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
•    Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
•    Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил багтаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.