Шинэ долоо хоногийн эхний өдөр улс төрийн хүрээнд олон үйл явдал өрнөлөө. Ирэх зургаадугаар сард болох сонгуульд намууд хэрхэн, яаж оролцвол ашигтай вэ гэдэг гаргалгааг хайж, бага хурал, ҮЗХ-ны хурлаа хийлээ. Эрх барьж буй хоёр том намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн дэвшүүлж, жижиг намуудын алинтай нь хамтрах вэ гэх асуултын хооронд эргэлдэж эхнээсээ шийдвэрүүдээ гаргалаа.
Тухайлбал МАН МАХН-тай нэгдэж сонгуульд оролцохоор зориг шулуудав. Хоёр нам нэгдэж орох эсэхээ өчигдөр болсон намын бага хурлаараа шийдвэрлэнэ хэмээж байсан ч тэдний тохироо аль эрт хийгдсэн болох нь нэгэнт тодорхой болсон. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр хийсэн тохиролцоогоор МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ. Уг тохиролцоог МАН-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Тэгвэл МАН, МАХН-ын эвслийг М.Энхболд удирдаж, Н.Энхбаяр Удирдах зөвлөлийн даргаар ажиллах юм байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус, шударга бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Харин эрх баригч АН-ын хувьд ИЗНН-тай нэгдэж орох хүсэлтэй байгаа боловч цаадуул нь хараахан хариугаа өгөөгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдөр С.Оюуны намынхан хурлаа хийсэн ч шийдэлд хүрч чадалгүй долоо хоног хойшлуулсан байна. Иймд АН-ынхан эвсэж орох исэх асуудлыг түр хойшлуулж, энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцох вэ гэдэг асуудлыг өчигдөр болсон ҮЗХ-ны хурлаар хэлэлцжээ. ҮЗХ-ны хурал хаалттай болсон юм.
Өчигдөр үдээс өмнө нийслэлийн АН мөн л хаалттай хуралдаж, мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж орох эсэх, намын сонгуулийн салбар хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн байгуулах талаар ярилцсан. Нийслэлийн АН-ын сонгуулийн салбар хороог Хотын дарга Э.Бат-Үүл ахлахаар болж, Ерөнхий менежерээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн АН-ын дарга П.Нүрлээд нар томилогдсон байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn