Н.Батбаярыг “баатарлаг”-аар хамгаалсан 30 хоног
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн сарын 29-нд өргөн барьсан. Үүнээс хойшхи сар шахам хугацаанд энэ асуудлыг парламент шийдвэрлэж чадсангүй. МАН-ын зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хоёр дахь удаагаа тавьж байгаа юм. Хууль санаачлагчдын зүгээс  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.16. дахь заалтад заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ биелүүлэхдээ байнга хууль зөрчиж байгаа гэсэн юм. Мөн Засгийн газрын гадаад өр сүүлийн 2 жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж, ирээдүй хойч үеэ өрийн дарангуйлалд оруулсан түүнээс хариуцлага нэхсэн бас нэгэн шалтгаан юм.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ... огцруулах саналыг холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заачихсан. Гэтэл хуулийн хүрээнд хэлэлцэх хугацаа хэдийнэ дуусчихаад байхад АН-ынхан, тэр дундаа УИХ-ын дарга өөрөө дур мэдэн чуулганы хэлэлцэх асуудлаас хойшлуулсаар байна.

Тэгэхээр эрх баригч хүчнийхэн Н.Батбаяр сайдыг “баатарлаг”-аар хамгаалах 30 хоногт ямар үйл явц өрнөсөн талаар цухас дурьдах хэрэгтэй байх.  Огцруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болоход АН-ын гишүүд санаатайгаар ирцээ бүрдүүлэхгүй гүрийсэн. Харин дараа нь асуудлыг хэлэлцэх болоход Н.Батбаяр сайд нь өвчтэй гэдгээр түрий барьж, хойшлуулчихсан. Мөн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн тавьж байгаа асуудлыг “судалж үзэх хэрэгтэй” гэж хойшлуулсан.

Хэдийгээр сөрөг хүчний зүгээс “хүндэтгэх шалтгаангүйгээр Дэгийн хуулийн хугацаа, заалтыг ноцтой зөрчиж байгаа” гэсэн ч АН-ынхан мөн л үл тоов.
Ийнхүү асуудал сунжирсаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар байх эсэхийг шийдвэрлэх байсан. Гэтэл УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд дур мэдэн МАН-ын бүлгээс тавьсан Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулчихлаа.

Харин өчигдөр Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх болоход АН-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат, “Эдийн засгийн хөгжлийн яаманд хууль хяналтын байгууллагаас “Гудамж” төслийг шалгах нэрээр нэгжлэг хийжээ. Мөн Хөгжлийн банкинд бас нэгжлэг хийсэн байна. Энэ асуудлыг эргэн харах, нягтлах шаардлагатай байгаа учир завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн учир уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Ирэх долоо хоногт тэд ямар шалтаг шалтгаан тоочихыг хэлэхэд бэрх. Ямар ч гэсэн олонхын бүлэг Н.Батбаяр сайдыг 30 хоног хамгаалах нь хамгааллаа.  

П.УНДРАМ
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2014-06-28 14:15:41
    Ene teneg boog ogtsruulaad Monhbayriin orond shorond hataaval taarna. Ard tumnii mongiig tsadahaa medehgui tsuslagch gedes ni hagarch uheesei
  • цадаач гахайнуудаа 2014-06-27 05:17:42
    АН-ыг үнэхээр үзэн ядаж, зүхэж байна. яах гэж энэ новшийн намд санал өгөвөө.
  • УИХ-ын дарга хууль зөрчихөөр яадаг юм 2014-06-27 01:14:17
    УИХ-ийн гишүүдээс асуух зүйл байна. УИХ-ийн гишүүд чинь хууль хэлэлцэн батлаж түүнийгээ хэрэгжүүлэх ёстой хүмүүс биш билүү гэтэл яахаараа баталсан хуулиа зөрчиж дагж биелүүлдэггүй юм вэ. УИХ-ийн дарга нь хүртэл үүрэгт ажиллаа хийхгүй хууль зөрчөөд байх юм
  • zochin 2014-06-27 00:50:29
    Ardchilsan nam bondiin mungiig idsen bolohoor hamgaalaad bgaa bhaa, ene muu luivarchingaa, ENE NAMIIG YAH GEJ songovoo bid, 16 ond aldaagaa zasana aaaa
    • teneg Ardchilsan nam teheg 2014-06-27 13:41:07
      teneg hulaachided iairuud edemhii nohoinuud bayajij b.na aaaaaaaa
      • batbayr 2014-06-27 13:43:47
        batbayraa chi bolson yum bish uu olon jil UIH songodloo shuu dee ta aimagtaa yu hiiv eee. tanii unah tsag irsen shuu