УИХ-ын сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдэж байна. Улс төрийн амьдрал хэдийнэ идэвхжиж, улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхэлчихсэн байдаг цаг. Гэвч энэ жил юм бүхэн тодорхойгүй, хүлээзнэсэн өнгө аястай. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө зарлах хоног хугацаа хоёрхон өдрөөр хэмжигдэж байхад хэнтэй нэгдэх эвсэхээ ч ярилцаагүй байх жишээний. Нэгхэн өдрийн өмнө эвсэх санал гаргасан тэд нэг өдрийн хугацаанд хэрхэн хамтарч мөрийн хөтөлбөрөө боловсруулах нь сонирхолтой. Нөгөө талаар улс төрийн нам олон болохын хэрээр улстөрч болох гэсэн сонирхолтой хүмүүс ч олширчээ. Хоёрхон мандаттай газар нэг намаас тав зургаан горилогч байгаа учраас нам эцсийн шийдвэр гаргах хүртэл тэдний хэн нь ч сонгуулийн сурталчилгаагаа ил далд хийж болохгүй харзнахад хүрээд буй юм. Улстөрчид, улс төрийн намуудаас гадна ард түмний дунд ч сонгууль дөхөж байгаа гэсэн уур амьсгал алга. Хөдөө сумдад ухуулга сурталчилгаа уг нь эхэлчихсэн байдаг цагсан.
Гэтэл өнөө жил ажин түжин. Ард иргэдийн амьдрал доройтож, амьжиргааны хэдэн малаа зуданд алдахгүйн төлөө малчид борви бохисхийхгүй зүтгэж байна. Бараг л сонгуулийн мөрийн хөтөлбөр бариад сонгоод өгөөч гэж очсон хүнийг хөөж гаргахаар хэмжээнд бухимдалтай байгаа. Иргэний үүргээ биелүүлж сонгоод явуулдаг ч эргээд улстөрчид нь мартчихдаг, дөрвөн жилийн дараа санах ойн нь сэргэдэг учраас одоо тэдэнд итгэхийг ч хүсэхгүй байгаа нь илт.
Биднийг багад бол сонгуулийн сурталчилгаа орон нутагт ил далд олон янзын хэлбэрээр өрнөдөг байлаа. Сумын соёлын төвд өдөр өнжихгүй бүжиг танц болж, сургууль төгсч буй, төгсөөд ирсэн залуусыг намд элсүүлэх зохион байгуулалттай аян өрнөдөг байсан гэхэд хэтийдэхгүй.
Гэтэл сүүлийн хоёр удаагийн сонгуулиар энэ байдал оргүй алга болов. Сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон ч хүмүүсийн сонгох идэвхи нь ингэж буурсанд улс төрийн намууд өөрсдөө буруутай.
Ардчилсан парламенттай болсон өнгөрсөн 25 жилийн хугадаанд бид зургаан удаа сонгууль өгчээ. 1992 оны сонгуулиар хамгийн өндөр буюу 95.6 хувьтай байж. Улмаар жил ирэх тусам 5-10 хувиар буурсаар 2012 оны сонгуулиар 65.24 хувь нь сонгуульд оролцсон байгаа юм. Нийт сонгогчдын дөнгөж талаас илүү хувь нь санал өгсөн гэсэн үг. Олон жилийн дунджаас харахад, өнөө жил дахиад 10 хувиар буурлаа гэхэд сонгуулийн ирц бүрдэхгүй байх магадлал өндөр байгаа юм. Зарим орон нутагт ирц хүрэхгүй дахин сонгууль болсон тохиолдол дөрвөн жилд нөхөн сонгуульд хүртэл ажиглагдсан.
Тиймээс СЕХ хамгийн түрүүнд сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй болж байна. Бүх нийтийн амралтын өдрийг бүх аж ахуйн нэгжүүдэд мөрдүүлэх, тэр тусмаа уул уурхайн компани, уурхайд ажиллаж буй сонгуулийн насны залуусыг санал өгөх боломжоор хангах, явуулын сонгуулийн штабыг ажиллуулах, мөн сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх талаар урамшууллын систем бий болгоход ч буруудах юм алга. Өмнөх сонгуулиар иргэдэд 1000 төгрөгийн нэгж тараах урамшуулал хэрэгжүүлж байсан. Тэгвэл өнөө жилийн сонгуулиар арай дөнгүүр зүйл сэтгэхгүй бол 10 мянган төгрөг амлаад ч ирэхгүй хэмжээнд иргэдийн идэвхи буурчихлаа. Сонгуульд миний санал дутав гэж. Сайхан амарч авна гэсэн бодолтой залуус ч олширсон байна. Тиймээс идэвхийг сэргээх талаар илүү зүйл сэтгэх хэрэгтэй болжээ.
Зарим хүмүүс сошиалаар сонгуулийн саналыг сугалаатай болгоё хэмээн наргисан байна билээ. Гэхдээ энэ тоглоом биш. Үнэхээр л иргэдийн санал хүрэхгүй бол сугалааны урамшуулал оруулж өгөхөд буруудах юун. НӨАТ- ын тухай хуулийг сугалааны урамшуулалтай болгосноор иргэдийн идэвх нэмэгдсэн. Сугалаанд хожих магадлал байгаа гэж итгэж, аж ахуйн нэгжүүдээс баримтаа ил тод нэхдэг болчихлоо. Газраа, цэцэрлэгээ, байраа иргэд сугалж байна. Азтай нь амьдардаг болсон хорвоод саналаа өгөөд аз тохиоход болохгүй зүйл алга. Санал өгсөн баримтыг нь сугалаатай болгоод ядахдаа 100 иргэнд тус бүрт нь 100 мянга, 10 иргэнийг нэг сая төгрөгөөр урамшууллаа гэхэд дахин сонгууль явуулж өчнөөн тэрбум төгрөг үрэхээс л илүү үр дүнтэй арга. Иргэний үүргээ биелүүлсэн нэг хүний амьдралд бодит дэмжлэг болох иймэрхүү арга бүрийг судалж үзээд аль үр дунтэйг нь хэрэгжүүлэхгүй бол АСЕМ-ын хажуугаар хэдэн зуун тэрбум төгрөг салхинд үрэх вий дээ. Өнөө жил Хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимп гээд залуусыг гэрт нь уях зүйл бишгүй их байгааг дуулгахад гэмгүй биз.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох