8-40 жил ашиглаж буй зургаан автозамыг шинэчлэхэд 8,5 тэрбум төгрөг зарцуулна
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийслэлийн нутэг дэвсгэр дэх авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж, мөнгө угааж байна гэсэн утга бүхий ташаа мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Авто замын газраас тайлбар өглөө.  

2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ оны нийслэлийн авто зам барилгын ажлыг өмнөх жилүүдийнхээс эрт эхлүүлсэн. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс баригдаж ашиглалтад орсноос хойш нормт хугацаандаа дунд болон их засварын ажил хийгдээгүй, 8-40 жил ашиглаж байгаа Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн  ажлыг эхлээд байна.

Мөн Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын  байгууламжийн ажилд нийт 8,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болно. Зарим хэвлэлийн байгууллагын бэлтгэсэн 8,5 тэрбум төгрөгийг зөвхөн хашлага, хайс солиход зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Насаа 2016-04-18 15:26:47
    Бат-Үүлийн шоу хэрээс хэтэрлээ.
    150.129.142.40
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-18 13:06:56
    Одоо замаа болиод үйлдвэрт мөнгөө оруулах хэрэгтэй шүү дээ
    202.9.40.118
    Мэдэгдсэн Хариулах