Э.Бат-Үүл Ерөнхий прокурорт хандлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ийн 11 дэх уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд түүхэн үйл явдал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан, чөлөөт зах зээлийг дэмжин хөгжүүлсэн иргэддээ үйлчилсэн, ил тод нээлттэй засаглалтай, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж буй Монгол Улсаа дэлхий нийтэд таниулах, эх орноороо бахархах завшаан тохиож байна.

Гэтэл сүүлийн үед хууль хүчний байгууллага хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн хүч түрэмгийлэх, айлган сүрдүүлэх, дарангуйлах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмуудыг үл хүндэтгэхээс гадна улс төр, нам, бизнесийн бүлгийн эрх ашигт үйлчилж буй байдлаар харагдаж байна.

Энэ байдал нь Монгол хүний төрөө дээдлэх сэтгэлд сэв суулгах, нөгөөтэйгүүр Монголын ардчиллын талаар дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж  байгаад сэтгэл зовниж байна.

АСЕМ-ийн уулзалтуудыг энэ оны 4 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал зохион байгуулах ба Засгийн газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид АСЕМ-ийн уулзалтын үеэр нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулж, зочид төлөөлөгчдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэхүү үүргийн хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран  ажиллаж байгаа болно.

Иймд “Ардчилсан Монгол Улс” хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг хамгаалж, олон улсын итгэл найдварыг хангаж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг мөрдүүлж, хуулиар олгосон бүрэн эрхээ бие даан хараат бусаар хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг хүсч байна.                                                                                               
                                                                                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-04-19 08:44:26
    улс орныхоо төлөө хийж байгаа ажлыг дэмжихийн оронд элдэв бүдүүлэг, боловсролгүй байдлаар хандаж хүлээж авахаа боливол яасан юм бэ монгголчууд аа
  • хотын иргэн 2016-04-19 07:16:52
    өлсөж,ядарч, зутарсан, тамирдсан иргэдийг томоотой байлга л гэх гээд байна уу? Тэгэхгүй бол Элбэгээ, Үүл хоёр гадаадынханд муухай харагдах гээд байгаа юм биз дэ...
  • зочин 2016-04-19 03:21:30
    Тийм л сайн юм бол Булганыг суллуулах талаар юу ч ярихгүй байнаа, Элбэгдорж, Бат үүл хоёрыг хоиод Булганыг сулла гэвэл яана гэхээс айж байна уу
  • Зрчин 2016-04-19 03:16:48
    Үүлийг чинь ардчиллын ганц овоо шударга нь юм гэж хүмүүс хараад байсан. Жонхуу та 2 юугаараа холбогдоод нэгнээ өмөөрөөд унав. Улсыг балласан Женко ялаа үүрэх ёс...
  • Зочин 2016-04-19 01:48:30
    Женко цэвэрхэн юм бол улс орондоо хал балгүй шалгуулчих л даа, Бат үүл хар хүний өмнөөс шар хүн гэгчээр тийм л юм бол Энхбаярыг яагаад өмөөрөөгүй юм бэ адилхан...
  • яч 2016-04-18 12:41:50
    Адуу тургихад илжиг үргэнэ гэгчээр Женког барихад чи сандрах юу в
  • ZOCHIN 2016-04-18 10:42:30
    SAIN BAINA KOMMUNISTUUD YS HAYJ YUUCH HIIJ MEDNE SHUU.
  • HUDLAA 2016-04-18 10:30:02
    ene bol EEBII-n zahialgaar naiz n bichij ukhaantai humuus bolj togloh jujig l bn.
  • zochin 2016-04-18 08:26:57
    ene uuliin ajil mon gej uu