Улаанбаатар хотноо энэ сарын 22-24-нд болох зуны “2016” олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 81 орны баг оролцох мэдүүлэг ирүүлжээ.
Тус тэмцээнд оролцох бөхчүүд Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Тухайлбал Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төв зэрэг газруудад бэлтгэл хийж байгаа юм байна.
АНУ, БНСУ, Гондурас, Колумб, Молдав, Норвеги, Украин, Казахстан, Латви, Финланд, Франц, Швед зэрэг нийт 20 орчим орны 80 гаруй бөх цугласан байна. Тэд өдөр бүр 10.00-12.00, 15.00-17.00 цагуудад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд өчигдөр 26 орны бөхчүүд иржээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn