Эквадорт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов
Өмнөд Америкийн Эквадорт өнгөрсөн бяма гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн улмаас 246 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд гэнэтийн байгалийн гамшгийн дараа Засгийн газар долоон мужид онц байдал зарлаж, 11 мужид тусламжийн бараа нийлүүлсэн байна.

Газар хөдлөлтийн голомт Муйсне хотын ойролцоо байсан бөгөөд 160 гаруй км зайтай нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ.  Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс эргийн 300 км зайд цунамийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулжээ.

Түүнчлэн цэрэг, цагдаагийн байгууллагууд хүч нэмэгдүүлэн, гамшигийн бүсэд аврах ажиллагаа явуулж байна.
Монголын мэдээ
Э.Мөнх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-04-18 05:43:30
    Төр гэж байгаа бол барьж байгаа барилга чинь хаврын хавсарганд сөхрөөд байна газар хөдөлвөл яах вэ өнгөрсөэн цаг эргэж олдохгүй шүү