АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах хороо отгон хуралдаанаа хийлээ

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын Их Хурал зохион байгуулах бөгөөд ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр /2016.04.18/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх отгон хуралдаанаа хийлээ.
 

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрээр, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн 14 улс оролцох боломжгүй гэж мэдэгдсэн бол Бруней, Малайз, Грек зэрэг улс хариу ирүүлээгүй байна гэлээ.

Түүнчлэн энэ долоо хоногт болох энэхүү уулзалтын нээлтэд монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын 3 дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд мөн ажиглагчаар гадаадын 5, дотоодын 5 байгууллагын төлөөлөгчид оролцоно гэж танилцуулав.

Үүний дараа Тунхаглалын төсөл болон Салбар хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Ингээд зохион байгуулалтын болоод бэлтгэл ажлын хүрээнд нэн яаралтай шийдвэрлэвэл асуудал байгаа эсэхийг тодруулахад Ажлын хэсгийн гишүүдээс санал гараагүй тул Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулахыг хүсч, Ажлын хэсгийн бүх гишүүдэд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Үүний дараа 05 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 06 дугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт зохион байгуулагдана. Харин 07 дугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongold yamar ach holbogdol bna 2016-04-21 08:12:26
    Манайхаан АСЕМ ийн хурлын арга хэмжээ эхэлжээ. Төрийн тэргүүн Бүлт Эба Манайхаан гудамж талбайд хуушуур хийдэг нь хуушуураа хийж зараад л наймаа хийдэг нь найма...
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-04-18 13:09:10
    ЗӨВ ШҮҮ