Долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана
Энэ жилийн үдэсний их баяр наадмаар хамгаалалтын малгай, хувцас өмссөн, долоогоос дээш насны хүүхэд, хурдан морь унах гэнэ. Түүнчлэн уяач тухайн хүүхдийн гэр бүлтэй гэрээ байгуулж, унаач хүүхдийг даатгалд хамруулсан байх гээд олон шаардлагыг хангаж ажиллахаар болжээ.
 
Учир нь энэ зун 100 гаруй сумын тэгш ой тохиох билээ. Тиймээс мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, хууль тогтоомж, шаардлагыг уяач нар заавал биелүүлэх үүрэгтэй гэдгийг албаны хүмүүс санууллаа. Хэрэв биелүүлэхгүй бол уралдаанд оруулахгүй байх ажээ. Уг үйл ажиллагаанд олон байгууллага хяналт тавьж ажиллах учраас уяачдыг одооноос бэлтгэлээ хангахыг холбогдох байгуулагаас сануулж байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.