“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн сугалаа энэ сарын 28-нд болно
Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.

Бүртгэлд нийт 2400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж дууссан байна. Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болох юм. 

Цахим сугалааг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.