Ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

2016 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 18-нд Алтай, Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 23-24нд Алтайн уулсаар түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. 23-24-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. 24-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурна. Салхи 20-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно, салхи түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 21-22нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 11-16 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи 20-21, 24-25нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч түр зуур шороогоор шуурна. 18-19, 21-22-нд шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус хүрч дулаарна. 
 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.