УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ үед намууд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж эхэллээ. Өнөөдөр УИХ-д суудалтай намууд ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээр бага хурал, ҮЗХ-оо хуралдуулахаар товложээ. Тодруулбал өнөөдөр АН-ын ҮЗХ , МАН-ын бага хурлын дөрөвдүгээр хуралдаан болох бол ИЗНН-ын Үндэсний хорооныхон мөн энэ өдөр “Корпрэйт” зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ.
Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх орон намуудаас тус намд ирүүлсэн саналын талаар хэлэлцэх гэнэ.Түүнчлэн сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж.
МАН-ын Бага хурлын IV хуралдаан өнөөдөр үдээс хойш эхлэх товтой байгаа. Тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх аж. Яг одоо Бага хурлын гишүүдэд сургалт зохион байгуулах ажил хаалттай болж байгаа юм. Сургалтын дараагаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдах мэдээлэл байна.
АН-ын ҮЗХ-ны хурал хэд хэдэн удаа тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж байсан. Өнөөдрийн хуралдааны цаг хараахан тодорхой болоогүй ч хуралдаанаар АН-ынхан намынхаа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэнэ гэж намын зарим гишүүд мэдээлээд байгаа юм.

Б.Сансар
olloo.mn