“Оргил” рашаан сувиллын эх булаг дээр “Хулгайн” барилга сүндэрлэх нь
Эрх мэдэлтнүүд нэрээ нууцалж газар наймаалцдаг болжээ

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт ямар ч зөвшөөрөлгүй 16 дав­хар барилга сүндэрлэхээр аль хэдийн бэлтгэл ажилдаа оржээ.

Тодруулбал Удирд­лагын акедамийн зүүн талд буюу “Оргил” рашаан сувиллын эх булаг дээр “Хулгайн” барилга баригдах гэж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл тус газрын ойр орчим 2006 оноос эхэлж орон сууцны хорооллууд сүндэрлэн босч байсан.

Гэтэл бүтэн есөн жилийн дараа “Дархан цааз­тай” газар шиг ганцаархнаа торойн үлдэж байсан уг газарт энэ сарын эхээр ба­рилгын ажил эхлүү­лэхээр баахан машин техник оруулж ирснээр олны анхаар­лыг ийнхүү татах болсон юм.

Тухайн газрыг төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд хоорондоо асар их үнээр наймцаалцаж дээрх газрыг бүтэн есөн жил хав дарсны дараа өнөөдөр ийнхүү 16 давхар бүхий орон сууцыг хотхоны зо­риу­лалтаар ба­рихаар болжээ гэж ойлгож болно.

Товчхондоо бол тус газар нь өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмийн мэдэлд байсан газар гэдгийг эх сурвалжууд ч батлан хэлж буй юм.

Уг нь Монгол Улсад өнөөдөр Тусгай хамгаа­лалт­тай газар нутгийн ту­­­хай хууль гэж байдаг. Ха­рам­­салтай нь эл хуулийг гууль болгож уландаа гиш­гэснээр Зайсангийн ам, Туул голын эргээр хөрөнгө мөнгөтэй эрхмүүдийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд сүндэрлэж өнөөдөр Мон­голын ард түмнийг баян, ядуу гэх хоёр заагт хуваах болсоор удаж байна.

Ер нь Зайсанд ямар хүмүүс байшин барилга барьдаг вэ гэвэл эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай, хөрөнгө мөнгөтэй нөхдүүд л орд харшаа сүндэрлүүлж байгаа нь нууц биш. Энэ талаар манай сур­валжлах баг газар дээр нь очиж болсон үйл явдлыг сурвалжлахад аль хэдийн ажилчдын гал тогооныхоо барилгыг сэндвичээр барь­сан байлаа.

Есөн жил хав дарагдсан газарт зөвшөөрөлгүй барилга сүндэрлэх нь

Гэвч эл барилгын эзэн нь ямар хүн байдаг, хэзээ хаанаас яаж зөвшөөрөл авч барилга эхлүүлэх гэж байгаа талаар асуух гэсэн боловч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Харин ойр орчимд нь байсан зарим нэг хүмүүсээс барилгын эзэн хэн бэ гэдгийг асуухад “ Бидний олж сонссоноор захиалагч компани нь “Атмор”, гүй­цэтгэгч нь “Гранд” гэж л сонсч байсан даа. Одоо ажилчдынхаа гал тогоог барьж дуусчихаад наадмын дараа 16 давхар бүхий орон сууцны зориулалттай хотхоноо барьж эхлэх юм гэсэн.

Уг нь энэ хавьд үлдсэн ганц газар нь байсан юм шүү дээ. Та нар асуугаад судлаад үзээрэй энэ баригдах гэж байгаа барилгын доогуур цэвэр усны ундарга төдийгүй “Оргил” рашаан сувиллын ундарга ч хүртэл байдаг. За тэгээд ер нь хэн дуртай хүн нь ийм том газарт ямар ч зөвшөөрөлгүйгээр барилга барина гэж байхгүй шүү дээ. Хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн барилга л байж таарна. Мань мэтийн жирийн хүмүүс олон зуун сая төгрөгөөр дэн­чин тавьж зөвшөөрөлгүй ба­рилга ба­рина гэж байхгүй.

Товчхондоо хотын үе үеийн Засаг дарга нарын үед энэ хавийн газрууд бүгд мөнгөөр худалдагдаж дууссаныг хүн бүхэн мэднэ. Урьд нь хү­мүүс аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг байсан юм. Харин 2003 оноос орон сууц барьж эхэлсэн.

Ер нь эдгээр хууль бус үйл ажиллагааг жирийн иргэд хийж чадахгүй нь ойлгомжтой. Зөвхөн эрх мэдэл бүхий, мөнгөтэй хү­мүүс л тусгай эрхийг нь ямар нэг аргаар авч байна. Барилга барьж буй хүмүүс Зайсангийн уулын бэл рүү орж модыг нь огтолдог. Зайсанд хамгийн их газар авсан компани нь “Мантууш”, ”Уушги цохио”, “Бөх бат”, “Софт трейд” гэх мэтийн гарын арван хуруунд багтах нөлөө бүхий хүмүүсийн компани байдаг.

Ямар ч байсан “Оргил” рашаан сувиллын ундарга дээр хэн гэдэг эрхэм 16 давхар орон сууц барихыг харъя” гэлээ.

Юутай ч эл барилгын газар доогуур цэвэр усны ундарга байгаа гэдгийг олон хүн хэлж байсан юм. Харийн орнуудын хөрөнгө оруулалттай элдэв төрлийн хотхон Туул голоор тасалж хөндийрүүлсэн нэгэн то­моохон хороолол, багахан хэмжээний хот болчихоод байна.

Сургууль, цэцэрлэг, спорт клуб, хуульгүйгээр шө­нөжин ажилладаг баар, цэнгээний газар гээд бая­чуудын тэрхүү хотхонд байх­гүй зүйл гэж үгүй. Энэ бүхнийг хэн хууль зөр­чин байж газар олгож, өнөөд­рийн нөхцөл байдлыг үүсгэв гэдэг нь хамгаас чухал.

Хэ­дийгээр тухайн үед газрын зөвшөөрөл ол­гож, Дархан ца­а­зат газ­рыг дарга нарын газар бол­госон хүмүүс нь өдгөө тө­рийн өндөр албан ту­шаал хашаагүй ч гэсэн амьд сэ­рүүн, мэнд мэлтийж яваа.

Т.Эрдэнэтуяа: Бид компанийн эзэд гэж ямар хүмүүс байгааг ч мэдэхгүй

Ингээд эл барилгын зөвшөөрөлтэй эсэхийг нь Нийслэлийн Ерөнхий төлөв­лөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагаас асуухад “Та бүхний асууж байгаа барилга манайхаас ямар ч барилга барих зөвшөөрөл аваагүй, хүсэлтээ ч гаргаж өгөөгүй. Өчигдрөөс хойш дарга нар энэ барилга хэний зөвшөөрлөөр баригдах гэж байна. Бичиг баримт нь хаана байна гэж биднээс асуусан.

Үнэндээ ямар ч албан хүсэлт бидэнд ирүүлээгүй болохоор зөвшөөрөлгүй баригдаж бай­гаа барилга л гэж хэлэх байна.

Түүнчлэн бид энэ барил­гын эздүүд нь ямар хүмүүс байдаг гэдгийг ч мэдэхгүй байгаа. Уг нь барилга барих эхлүүлэх зөвшөөрлийг авч байж барилгын ажлыг эх­лүүлэх ёстой. Одоо бид хүмүүсээ тус барилга руу явуулж албан шаардах хуу­дас хүргүүлэх гэж бай­на” гэлээ. Юутай ч дээрх ба­рилгын том тол­гойтой эзэд зохих ёсны зөвшөөрөл авалгүйгээр “Ор­гил” рашаан сувиллын ундарга дээр барилгын ажил эхлүүлэхээр зэхэж буй нь тодорхой болсон юм.

Чухам эл барилгын эзэн нь хэдэн онд уг газрыг авч байсан тухай Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Ц.Отгонбямба хэлэхдээ “Та­ны асууж байгаа газар хоёр тусдаа газар.

Тухайлбал анх 2007 онд “Монконс” ХХК амины орон сууцны зориулалтаар авч байсан байна. Харин нөгөө газрыг нь 2009 онд Б.Хуяг гэгч хүн орон сууцны зориулалтаар авч байгаад 2010 онд “Рескон” компанид шил­жүүлэн өгчээ.

Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж байв. Бидний албаны хүмүүсээс авсан кадастарын зурган дээр “Монконс” ХХК 15527 м2, “Рескон” ХХК 15124 м2 бүхий талбайг эзэмшдэг байна.

Эндээс нэг зүйлийг ажиг­лахад өнгөрсөн он жилүүдэд Зайсан орчмын газар нутаг авлигыг хэрхэн цэцэглүүлж байгаа нь тус тус нотлоод өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл жирийн иргэн Дорж, Дулмаа нар жижиг мухлаг барихад захын байцаагч гүйж ирээд дарамталдаг.

Яг үнэн­дээ жи­рийн иргэдийг да­рам­тал­даг шигээ ажил­ладаг бай­сан бол өнөөдөр эл асуу­дал ондоо байх байсан. Харин баячууд Зайсанг хуулиас гадуурх бүс болгож өөрсддөө ашиг хонжоо болгох нэг талбараа болгосон нь бодит үнэн.

Ойрын нэг бодит жишээ гэвэл “Модун” ХХК удирд­лагын академийн баруун талд “Богдын өндөр” цогцол­бор, ХААИС-ийн баруун хойно “Зайсан цагаан су­варга” гэх орон сууцны хоёр хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Энэ хоёр хоёулаа зориулалтаа өөрчилж зөв­шөөрөлгүйгээр барилга барьсныг нь МХЕГ нүдээ таглаж байгаад хүлээж авч оршин суугчдыг нь оруулж байсан.

Түүнчлэн “Зайсан ца­гаан суварга” хотхон баригд­сан газар нь Нийс­лэлийн барилга хот байгуу­лалт хөрөнгө оруулалтын газ­рын нэр дээр байсан.

Мөн “Богдын өндөр” цогцолбор баригдсан газар нь хэний нэр дээр байдаг нь одоо ч нууц хэвээрээ л байгаа.



Л.Баянмонгол: Бас л зөвшөөрөлгүй барилга баригдах гэж байна

Ингээд “Оргил” рашаан сувилал ТӨХК-ийн хуулийн зөвлөх Л.Баянмонголтой уулсан юм. Тэрбээр “Манай сувиллыг тойрсон бүх ба­рилгууд хууль бусаар ба­ригдсан шүү дээ. Өөрийн чинь асууж байгаа барилга хамгаалалтын бүсэд ба­ригдах болоод байна. Усны тухай хуульд зааснаар 200 метр дотроо эрүүл ахуйн бүс байх ёстой.

Гэтэл 2004-2008 оны хооронд бүсийн дэглэм алдагдсан. Энэ тухайгаа бид Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж шийд-вэрлэж өгөөч гэсэн албан бичиг явуулсан.

Товчхондоо бол бүсийн дэглэм алдагдснаас болж рашаанд муу нөлөө үзүүлэх болсон нь шинжилгээгээр батлагдсан. Ямар ч байсан эргэн тойрон баригдсан ба­рилгуудын эздийг АТГ-т шалгуулж байгаа. Тэндээс их нааштай хариу сонсох юм шиг байна билээ.

Ер нь Зайсангийн ойр орчим манай сувиллын ойролцоо газруудыг тө­рийн түшээд, мөнгөтэй бизнесменүүд л авч дуусч байгаа шүү дээ” гэлээ.

Энэ мэтчилэнгээр эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө нэ­рийг нууцлан хуулийг уландаа гишгэж асар их мөнгөөр наймаалцан дээрх газрыг бусдад шилжүүлэн өгч өөрсдөдөө ашиг хонжоо харж байгаа нь хууль бус үйлдэл.

Ямартай ч бид да­раа­гийн дугаартаа дээрх зөв­шөөрөлгүй барилгыг хэн гэдэг нууц ноёнтон эхлүүлсэн талаар мэдээллэх болно.


Үргэлжлэл бий...

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2014-06-27 03:46:30
    Z. Enkhboldiin duu giin horongo oruullalttai kompani bairij bgaa ymaa. ne bol 100 %iin batalgaatai. medeej buh
  • kkk 2014-06-27 03:46:30
    Z. Enkhboldiin duu giin horongo oruullalttai kompani bairij bgaa ymaa. ne bol 100 %iin batalgaatai. medeej buh
  • kkk 2014-06-27 03:46:30
    Z. Enkhboldiin duu giin horongo oruullalttai kompani bairij bgaa ymaa. ne bol 100 %iin batalgaatai. medeej buh
  • Zochin 2014-06-27 01:33:44
    Usnii undarga deer barilga barival ireeduid nurna sh te. Tegeed tiim bairiig avah hun oldoh bolov uu? Manaihan bair avahdaa sain sudalj avah heregtei,
  • Unshigch 2014-06-27 01:26:56
    Boliochee, eh nutgaa hairlah setgel alga uu? mongonoos ilyy bid nart us agaar mini heregtei malnuudaa!!!!!!!!!!!!!!!!!!!
  • zochin 2014-06-27 01:26:37
    mahan bombog Batbayar Bayasgalantaigaa lam zalj nom unshuulaad baisan gazar bish uu.