Өнгөрсөн жил “Чингис” хааныг тодруулна хэмээн Төв цэнгэлдэх хүрээлэнд сүрийг үзүүлж байсан И.Мөнхсаруул гэгч хэсэг хугацаанд нам гүм байсан. Тэрбээр энэ хугацаанд орон нутгаар явж хаан тодруулах ажлаа хийж явсан бололтой.
Өнгөрсөн амралтын өдрөөр Архангай аймгаас нэг хаан нэлээд хэдэн дарь эхийг тодруулж, ёслол үйлдсэн тухай нутгийн иргэд нь ам уралдан ярьж байна. Тодруулбал И.Мөнхсаруул тус аймагт очиж, Булган уулын өвөрт иргэдийг цуглуулж, хоёр цаг гаруйн турш жижиг авдраар даллага авсныг нутгийн иргэн мэдээллэв. Тэнд бас арслантай, арслангүй авдар, хадаг, шагайны гээд худалдаа наймаа ч явагджээ.Тэрбээр иргэдээр таван өнгийн хадаг, хурганы арьс, сур, дөрвөн шагай зэргийг зэхүүлж, улмаар ээлж дараалан жижиг авдранд нь хийлгэсэн байна. Эцэст нь “Та бүхний бүх ажил үйлс амжилттай бүтнэ. Баяжина” хэмээн баахан сэнхрүүлж мунхруулжээ. И.Мөнхсаруулын даллага авах ёслолд оролцохдоо тус нутгийн нэгэн эр Чингис хаан шиг хувцас өмсөөд сууж байсан нь шинэ хаанаар тодорсон нэгэн гэнэ. Бас Б гэх тэргүүтэй хэдэн эмэгтэй “Дарь эх”-ээр тодорчээ.
И.Мөнхсаруул гэгч энэ эмэгтэй өөрийгөө “Би хүний сүнсний дээд заслыг хийж яваа. Уул уснаас авхуулаад сүнстэй бүхний сүнсийг тэгшлэх үүрэгтэй хүн” хэмээн танилцуулжээ.
И.Мөнхсаруул Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, таван хүүхэдтэй, тус сумынхаа цэцэрлэгийн эрхлэгчээр 26 жил ажилласан. 2012 оны зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл бидний л адилаар амьдарч ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр “Миний бие 2012.06.17-ны өдөр гэнэт дотор муухайрч, бие хөлрөөд амьдралд байгаагүй үзэгдэл болсон. Тэр өдөр би Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш нарын семинарт ирсэн байсан. Орой нь би огт унтаж чаддаггүй, намайг гэрээсээ гар гээд байгаа юм шиг санагдаад гэрээсээ гарсан. Гэрээс гартал юу юугүй толгой өөд нь татаад тэнгэр дээр монгол бичгээр үг бичиж харуулсан. Тэгээд би тэрийг үг үсэггүй тогтоож авсан. Итгэхгүй байя гэхнээ нүдэн дээр илтээр үсгийг нь цувуулаад биччихсэн байсан. Тэр үг нь “БҮТЭЭЛ” гэсэн үг байлаа. Энэ нэр юу хэлж байгааг тухайн үедээ би ойлгоогүй. Үүрээр нөгөө өвдөж байсан бие маань босч гүйж хараймаар хөнгөрсөн байсан. Би өглөө 07.00 цагт босоод, хоёр жил дараалан үйлдэж байгаа зан үйлээ хийсэн. Нар луугаа хараад “Төр минь түвшин байг, түмэн олон минь амгалан байг” гэж ерөөл өргөтөл тэнгэрт гэнэт луу харагдаж, сунаж агшаад л, хөл гар, хөлийн хуруу, нүд амных нь товгор яг л баримлаар барьсан юм шиг харагдсан. Тэнгэрээс өгөгдсөн нэр маань “Оньс”, би “түлхүүр” гэж орчуулсан юм. Гэтэл дараа нь тэр үгийг тайлж уншихад “Чи өөртөө бүтээлч гэсэн нэр өгөөд бүтээл гэсэн энэ уналгад суугаад энэ үйлийг бүтээ” гэсэн үг байсан. Энэ л цагаас эхэлж, тэнгэрийн элч болж, тэнгэрийн хэлийг ард түмэнд дамжуулж, монгол хүнд ийм агуу ухаан, суу заль, нууц өөрт нь байдаг юм шүү, өөрийгөө уудлаач ээ гээд энийг зааж эхэлсэн” гэлээ.
Ийм нэг хүн өнөөдөр өөрийн дураар иргэдийг мунхруулж, бизнес хийж явна. Түүний энэхүү эрүүл хүний ой ухаанд буумгүй үйл ажиллагаанууд нь ихээхэн мөнгөлөг байдаг нь хэн д ч анзаарагддаг. Өнгөрсөн жил наадмын талбайн засварын ажил дөнгөж дуусаад байхад наадамчин олноос түрүүлж, бүтэн өдрөөр түрээслэн хаан тодруулах үйл ажиллагаагаа хийсэн. Энэ үйл явдлаа зэрэг зэрэг нэлээд хэдэн телевизээр шууд дамжуулуулсан гээд түүний ундаршгүй их санхүүг хэн зохицуулдаг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Насаараа цэцэрлэгийн багш хийсэн хүн энэ их хэмжээний мөнгийг хуримтлуулах боломжгүйг захын хүн мэднэ. Тэгвэл түүний энэ бүх тэнэглэл, мухар сүсгийн ард хэн байна вэ?

Б.Сансар
olloo.mn