Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын азтанууд 930 мянган төгрөг авчээ
НӨАТ-ын тухай хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингээд иргэд худалдан авалт хийх бүртээ  НӨАТ-ын баримт авч, үүнийгээ бүртгүүлснээр сугалаанд оролцох эрхтэй болсон юм. Энэ дагуу  гурван сар гаруйн хугацаанд найман удаагийн сугалааны тохирол явагдаж 70 гаруй мянган иргэн азтан болоод байгаа юм. 

Тодруулбал өнөөдрийн байдлаар нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн мөнгийг иргэд хожжээ. Гэхдээ энэ 3.5 тэрбумаас ердөө 930 мянган төгрөгийг л иргэд авсан байна. Энэ нь иргэдийн баримт бүртгүүлэх идэвх сул хэвээр байгааг харуулж байна хэмээн албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн зуун сая төгрөгийн азтан нэг, 20 сая төгрөгийн азтан тав, дөрвөн сая төгрөгийн азтан 71, 500 мянгын азтан 828, 100 мянгын азтан 7715, 20 мянгын азтан 77 518 хүн тодорчээ.

Иргэд тодорхой мэдээлэлгүй, аль эсвэл хайнга байдлаас үүдэн баримтаа бүртгүүлэхгүй байгаа юм байна.

Иргэн та НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд нэн тэргүүнд баримт хэвлэж өгч буй худалдаа үйлчилгээний байгууллагаар өдөр тутам үйлчлүүлэх хэрэгтэй. Ингээд баримт дээрх бар кодоо ebarimt.mn рүү хандаж бүртгүүлэн, хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм.

Мөн тухай бүрд нь бүртгүүлсэн тохиолдолд та азтан болбол ebarimt.mn сайт дахь таны хуудсанд мэдээлэл ирнэ.Одоогоор томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг суулгаад байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hhhhh 2016-04-23 11:20:34
    Po xaxaxa
    103.229.123.209
    Мэдэгдсэн Хариулах
  • баруун салаанд зуслан түрээслүүлнэ 2016-04-19 02:21:34
    Цэвэр агаартай уулын энгэрт урдаа модтой, 3-р хороололоос 15 км 20 минутын зайтай, ТВ Хөргөгч Ор Зуух гэх мэт тавилгатай. sariin 300 9666-9569
    202.9.40.80
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-18 09:38:34
    Номин супер маркетын баримт баталгаажихгуй болохоор чинь хэн уунд итгех юм бэ?
    103.229.121.179
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-04-18 07:11:27
    бөөний худалдааны болон захуудыг НӨАТ -ын машинтай болгооч , захаас авах гэхээр тооцохгүй болохоор хэцүү юм 2 хувийн мөнгөө яаж авах вэ , татварынхан хайнга бай...
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-18 06:28:51
    930 000 гэж буруу байхүү би л гэхэд 240 000-ыг нь авсандаг надаас гадна 7-8 хүн мөнгө авсан хэрэг үү, тоо бодож сурнаа сурвалжлагч, сэтгүүлч, сайтын мэдээчдээ
    203.91.116.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-18 03:57:50
    Луйвараа битгий худлаа шаагаад бай, 400 сая хаа байна, хэн ч хожоогүй биз дээ, хошгируулаад баЙЛДАА
    122.201.21.97
    Мэдэгдсэн Хариулах
  • bolor 2016-04-18 03:38:58
    930 say bailgui dee, yaj cj bodson 930 myanga bj taarahgui. Minii medehiin tanidag 2 ch hun 500 myangiig hojson. Bas ter neg oyutan ohin 20 say-iig hojson gesen...
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах
  • az huu 2016-04-18 03:28:49
    sistemd ireegui geed bgaa ni no yum bishuu dandaa tiim bh yum hen ni hojood bnaa unen yumuu ene er ni
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТ 2016-04-18 03:11:06
    Баримтууд оруулахаар системд ирээгүй гээд байх юм, 14 хонож байхад системд ирэхгүй байгаа нь ямар нэгэн но байгаа юм биш үү. Асуухаар татварынхан мэднэ гэх юм. ...
    202.72.246.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Shal hudlaa 2016-04-18 02:02:02
    Neg huuhen baiziinhaa barimtiig burtguuleed sugalaand hojson genuu. ooroo hudaldan avalt hiigeegui bj hunii sugalaagaar hojdog. Tedend hojliig ni ug l bdag.
    150.129.142.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2016-04-18 01:47:15
    Малаа наад бичиж байгаа юмныхаа тоог нягтлаачээ, 930 сая ш дээ, яаж ч бодсон,
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүртгүүлсэн баримтаа сугалаанд оруулаачэ 2016-04-18 01:30:15
    Хонжворт ихэнхдээ сайтад нь бүртгүүлээгүй баримтууд таараад байгаа нь их сонин. Бүртгүүлсэн баримтууд нь хождоггүй. Энэ бол цэвэр луйвар
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах