Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

10:00 цагт: "Туушин" зочид буудалд "Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт" болно.

10:00 цагт: Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болон Нийслэлийн 40-р сургууль дээр Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн болж, Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчид өрсөлдөнө.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэж, сонгуулиас өмнө улс төрийн намууд болон салбарын яамдад хүргэх зорилгоор зохион байгуулж буй Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан удирдан явуулна.

11:00 цагт: Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос ШЕЗ-тэй тохиролцсоны үндсэн дээр бүх Шүүхүүдэд өмгөөлөгчийн албан өрөө гарган тохижуулж байна. Эхний тохижуулсан өрөөний нээлтийн ёслол Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрүүгийн анхан шатны шүүхэд болно.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл болно. Хурлын үеэр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа явагдана.

12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөх болсон талаар МУИС, төслийн судалгааны багийхан мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд төрийн албаны үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хандивлаж буй компьютер тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ ХАХНХЯ-ны 10 давхарт байрлах хурлын танхимд болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.