Ухсан нүхээ хурдан бөглөөч ээ
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд бүтээн байгуулалалтын ажил эхэллээ. Хаа сайгүй л мод бут засч, тайрсан, зүлэгжүүлэлтийн бэлтгэл хийсэн ажилчид тааралдах боллоо. Мөн суваг шуудуу ухсан, зам засахаар бэлтгэсэн нөхдүүд ч их байна. Ойрын хэдэн өдөр цаг агаар жаахан сэрүүхэн байгаа болохоор ажил эрчимтэй эхлэхгүй байх шиг байна. Цаг агаарын мэдээ харж байхад энэ долоо хоногоос дулаарах янзтай. Тэгвэл бүтээн байгуулалтын ажлууд ч эрчимжих байх. Энэ жил манай улсад АСЕМ-ийн чуулга уулзалт болно. Олон орны зочид, төлөөлөгчид ирэх учиртай. Тиймдээ ч улс мөнгө хайрлахгүйгээр улсынхаа нийслэлийн “нүүрийг угаах”-аар төлөвлөж байгаа юм билээ. Зөвхөн хот тохижуулахад л тэрбум тэрбумаар нь төсөвлөж байгаа.
 
Ер нь бид гадны орныхонд муу муухайгаа нэг их харуулаад байх шаардлагагүй. Ядаж л зун Улаанбаатар хотоос өмхий үнэртэх, хог нь хийсэхгүй, өнгө үзэмж сайтай, зам нь аятайхан л байх ёстой. Тиймдээ ч бүтээн байгуулалтын ажлыг гурван сарын хугацаанд багтаагаад хурдан, чанартай хийх шаардлагатай байна. Манайхны нэг дутагдал байдаг. Нэг зам засах гээд хуулаад хаячихдаг. Хэзээ ч засах юм, бүү мэд. Нэг шугам тавих гээд баахан нүх ухаад, шороо овоолчихдог. Ажил хийж байгаа хүн байхгүй, шороо нь овоолгоостой байгаад л байна. Сүүлийн хэдэн жил энэ байдал арай өөрчлөгдөж, дээрдсэн. Гэхдээ л замаа хурдан засаад, ажлаа гялс хийчихдэггүй тохиолдол зөндөө л байна. Ажил хийхээр шалгарсан компани нь “яст мэлхий”-н хурдаар ажиллаад байдаг юм уу. Эсвэл дарга нар нь хөрөнгө оруулалтыг нь өгөхгүй, завших учраа олохгүй уралцаад байдаг юм уу, бүү мэд. Энэ жил ч гэсэн дөрөвдүгээр cap өнгийхтэй зэрэгцээд зарим газар зам засч, нүх ухаж эхлээд л байна.
 
Тухайлбал, Маршал явах замыг засах гээд хуулаад хаячихсан л байна. Хуулснаас хойш cap шахам боллоо. Ажил хийж байгаа хүн ч тэнд алга. Засах гээд байгаа юм бол хурдан засах л хэрэгтэй биз дээ. Ядаж л тэр хавьд гэртэй хүмүүс хэчнээн байгаа билээ дээ. Эсвэл хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байгаа бол яаран хуулах хэрэг юу байна. Асуудал шийдэгдсэний дараа л ажлаа гялс эхлээд, замаа засчихна биз. Гэтэл замаа “будаа” болгочихоод cap шахам болж байхад урагшаа ахисан ажил алга л байна шүү дээ. Бодвол зам засварын ажил эхэлнэ гээд л замаа хуулсан байлгүй дээ. Гэвч урагшаа ахидаггүй. Энэ балай байдлаа ор мөргүй алга болгох хэрэгтэй байна. Улс орны ажлыг  ямар ч тохиолдол хийх ёстой бол хийх л хэрэгтэй байх.
 
Гэхдээ энэ мэтээр хийж байгаа ч биш, үгүй ч биш хоёрын хооронд байж, иргэдээ хүндрүүлдэг байддаа л больчихооч дээ. Бүх зүйл төлөвлөгөөтэй явах ёстой биз дээ. Хөрөнгө мөнгөө шийдлээ, замаа хаалаа, ажлаа хийлээ, нээлээ. Тэдэн сарын тэдэнд хаагаад, тэдэн өдөр ажил хийгээд, тэдний өдөр нээнэ гэсэн хугацаа ч байх л ёстой. Түүнээс биш зам засах гэж байна хэмээн хуулж хаячихаад, cap болоход ажил эхлэхгүй байж баймааргүй байна аа.
 
Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжийг “алж” байна. Хоёрдугаарт, иргэд гэртээ харих гэж үгээ хэлж байна шүү дээ. Аль ч газар ялгаагүй, замаа засахгүй хаячихвал тийм л юм болдог юм. Тиймээс энэ жил зам засвар, шугам хоолой засах ажлаа төлөвлөгөөтэй, цаг хугацаандаа багтаад хийчихээрэй дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.