Ирэх жилээс өрийн дарамтыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд Монгол улсын гадаад өр 20 гаруй тэрбум долларт хүрсэн талаар мэдээлсэн. Тэрбээр үүнийг нэг их  хэцүү тулгамдсан асуудал биш. Энэ нь байдаг зүйл мэтээр тайлбарласан юм.

Тодруулбал УИХ-ын дарга хэлэхдээ “Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ. Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт зориудаар тарааж байна хэмээн мэдэгдсэн.

Харин өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн л улсын гадаад өрийн   талаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ өрийн дарамтад ороогүй гэж мэдэгдлээ. Тухайлбал Ерөнхий сайд “Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.  Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна” хэмээн ярьсан юм. 

Эрх баригчид ийн ярьж байхад харин нөгөө талд эдийн засагчид арай өөр зүйлийг хэлж сууна. Тэд дуу нэгтэйгээр Монгол улс ирэх оноос хүссэн хүсээгүй өрийн дарамтад орох болно хэмээж байна. Сүүлийн дөрөвхөн жилд  манай улсын эдийн засагт орсон бондын борооны ачаар 2017, 2018, 2022, 2023 онд өрийн дарамтыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ хэмээн тэд онцолж байна. Одоогоор төсвийн орлогын 6-7 хувийг өрөнд өгдөг гэх албан бус мэдээ байдаг ч ирэх онд 20-25 хувийг өгөх тооцоо гарчээ. Эдийн засгийн нөхцөл байдал  өдөр өдрөөр хүндэрч байгаа энэ үед бид төсвийн орлогынхоо 20-25 хувийг өрөнд өгвөл цаашид яаж амьдрах вэ. Тэгээд ч болоогүй зээлийн эргэн төлөлтөө валютаар хийх учиртай. Харин энэ үед ам.долларын ханш хэд болж нэмэгдэхийг таах арга  байхгүй. Угаас нэгэнт өссөн юмны үнэ манайд хэзээ ч эргэж буудаггүй хууль үйлчилдэг тул одоо байгаа 2050 төгрөгөөс доошилно гэж бараг байхгүй. Тэгэхээр тухайн үед төсөвт ирэх дарамт улам нэмэгдэнэ гэсэн үг.

Харин эрх баригчид энэ хүнд ачааг ард түмний нуруун дээр үүрүүлэхээр шийдсэн нь тодорхой. 2012 оноос эхтэй уг өрийг Засгийн газар, Улсын их хурал бага хугацаанд санаанд багтамгүйгээр сайн ажиллаж барагдуулна гэдэг үлгэр биз ээ. Иймээс төсвийн  зарлага орлогоосоо давж буй эн үед өрийн дарамтыг ард түмэнд үүрүүлэхээс яах вэ. Ирэх оны төсөвт ямар ч найдвар  байхгүй. Гэсэн хэдий ч өрөө төлдгөөрөө төлөх л болно шүү дээ.
Тэгвэл манай улс өрийн дарамтаас  ойрын хугацаанд гарах найдвар бий юу. Энэ асуултад эдийн засагчид толгой сэгсрэн нэгэн дуугаар боломж байхгүй хэмээн  хариулж байна. Манайх шиг эрх баригчдын харалган бодлогоор явсан

Аргентин, Грек зэрэг улсууд өдгөө маш том өрийн дарамтад орж, дампуурлаа зарласан. Тэд яг манайх шиг замаар явж иржээ. Эдийн засгаа жаахан уруудаад ирэнгүүт гадны зах зээлд өндөр хүүтэй бонд гаргаж, зээл авсан. Харин энэ мөнгөөрөө үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй. Харин зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход дахин өөр зээл авч өрөө төлсөөр өдгөө дампуурлаа зарласан.  Мэдээж хэрэг уул уурхайн бүтээгдэхүүний орлого буурсан энэ үед манайд бондын эргэн төлөлт хийх мөнгө байхгүй нь ойлгомжтой. Энэ нь ч гадаад зах зээлд дахин мазаалай бонд гаргахаар төлөвлөж буйгаас бэлхэн харагдаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвгөн 2016-04-24 10:57:26
    Ирэх жил улсын ЭЗ хүндрэх тул төр засаг, айл өрх, хүн бүр хямгатай байж, хэрэггүй олон баяр ёслол, олон улсын олон хурал зөвлөгөөн, гадаад томилолтыг багасга , ...
  • ugii 2016-04-19 12:33:49
    Gadnii uls ornoos avsan bol oghol bolno harin hen ter mongiig dansanda hiiv
  • Yo 2016-04-18 20:04:19
    Хуучин мэдээ ч бай шинэ мэдээ бай, доторх агуулга нь хуучраагуй мэдээ байна. Ирэх оноос ерийн эргэн телелт эхлэхээр тесевт нэлээн дарамт учpах нь тодорхой.
  • Иргэн  2016-04-18 17:37:45
    Жолооч нарыг илуу дарамталж, торгож, татвар нэмэх байхдаа.
  • Би 2016-04-18 06:54:07
    Ямар зорилготой хуучирсан мэдээ дахиж тавиад байнааа?