Ж.Равдандоржийг батлан даалтад гаргажээ
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, саатуулагдсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандорж, МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөө нарыг өчигдөр орой батлан даалтад гаргажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг  АТГ-аас  авлига авч, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчилж, ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан.

Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчлаад байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-18 07:39:17
    enhbayriin biy hamgaalagch ene munhuu geed unen hogiin gar bsn daa.hun chanargui hugiin novsh.