Наадмаар тав хоног амрах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар танилцуулав.
УИХ-ын чулганы үдээс  хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн саналууд гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Сарангэрэл, Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үлмэдэх 2014-07-04 01:03:45
    2. /Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Сарангэрэл, Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар саналаа хэл
  • Үлмэдэх 2014-07-04 01:02:04
    1. чулганы- ЧУУЛГАНЫ, Хойшхи-ХОЙШИХ буруу бичсэн үгнүүд юм болов уу, эсвэл шинэ дүрэм гараад ингэж бичдэг болсон юм болов уу
  • pkxny 2014-06-26 23:34:43
    Төр засаг олон ил биднийг баярын амралтыг бүрэн амраахгүй хулхидсан даа. бяарын өдрүүд амралтын өдөр давхацвал хүмүүсээ баярлуулсан шиг баярлуулах хэрэгтэй. Ялангуяа цагаан сар, наадмаар.Тэртэй тэргүй тэр үеэр ажил хийдэггүй шүү дээ.
    • Үлмэдэх 2014-07-04 01:05:48
      Бусад баярыг хэлж мэдэхгүй байна. Цагаан сар, Наадам бол Монгол түмний үндэсний их баяр наадам алс холоос аав ээж ах дүү нараа хүндэтгэж нутаг усандаа очоод ирэхэд хүртэл амжидгүй гэтэл энэ хоёр баяр нь тэмдэглэх утга учир нь энэ байдаг Одоо харин тав хон
  • kk k 2014-06-26 18:04:35
    kk k ed nar neg iimerhuu ymaar l zanimaaldaj suuh ymdaa. yandaa yana.