
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасантай зөрчилдөж байна гэж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэжээ.
Тун удахгүй УИХ-ын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэж сонгуулийн НАМЫН ЖАГСААЛТ гэдэг зүйл хүчингүй болох магадлалтай байгаа юм байна.
Тун удахгүй УИХ-ын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэж сонгуулийн НАМЫН ЖАГСААЛТ гэдэг зүйл хүчингүй болох магадлалтай байгаа юм байна.
olloo.mn