Д.Алтансүх, Д.Сумъяа нар Азийн аварга болж, манай жүдочид 7 медаль хүртлээ
Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр манайхаас 10 жүдоч Ташкентийн татамид гарч барилдаж, хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт 7 медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Алтансүх энэ өдөр үнэхээр сайн байж, хүчтэй өрсөлдөгч Казахстаны Жумаканов Елдосыг хэсгийн аваргын төлөө, нутаг нэрт Д.Төмөрхүлэгийг зооны аваргын төлөө ялсан. Улмаар финалд Ираны бөх Алирезаг буулгаж авснаар алтан медаль авлаа.

Харин эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа дэлхийн шилдэг тамирчин гэдгээ баталж, алтан медаль хүртлээ. Манай тамирчин хагас шигшээд Японы Анзу Ямомотог буулгаж авснаар түрүүлэх замаа зассан. Улмаар финалд Солонгосын шилдэг бөх Ким Жан Дитэй барилдаж, ялснаар Азийн аварга болсон.

Тэгвэл нэг мөнгөн медалийг Дэлхийн аварга М.Уранцэцэг авлаа. 48 кг-д дэлхийд босоо байгаа манай бөх финалд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй тулсан ч юүко үнэлгээгээр ялагдлаа. Сүүлийн гурван удаа энэ хоёр бөх учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялж байгаа юм.

Дөрвөн хүрэл медалийг манай шилдэг тамирчид хүртлээ. 60 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө Японы жүдоч Юүма Ошимад ялагдсан. Харин торгуулын тойрогт Солонгосын Ким Чан Ёныг буулгаж авсан бол хүрлийн төлөө Казахстаны алдарт бөх Рустам Ибраевыг өчих мэхээр цэвэр ялж, Азийн аваргаас анхны медалиа авлаа.

Тэгвэл хагас шигшээд нутаг нэгт Д.Алтансүхдээ ялагдсан Д.Төмөрхүлэг 66 кг-д хүрэл медаль хүртлээ. Манай бөх хүрлийн төлөө Хятадын бөх Ма Дун Бинийг ялсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д манай хоёр бөх хүрлийн төлөө зодоглосон ч М.Бундмаа л өрсөлдөгчөө ялж, медалийн тавцанд зогслоо. М.Бундмаагийн хувьд Солонгосын Ким Ми Риг ялж, Азийн аваргын хүрэл медал хүртлээ.

Түүнээс гадна 63 кг-д зодоглосон Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар хоорондоо тулж, Ц.Цэрэннадмид ялснаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай тамирчид эхний өдөр 7 медаль авч, багийн дүнгээр Казахстаны араас хоёрдугаар байрт бичигдэж байна.
 
Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-04-16 13:38:37
    Judoochid duuchod jujigchid uls orniig tejeex uu bitgii mangart uruusgul xuurultee amitas ve
    103.57.94.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-04-16 04:24:01
    Естой мундаг амжилт
    202.131.248.86
    Мэдэгдсэн Хариулах
    • ebi 2016-04-16 12:37:26
      jenko zahiraliin ach ene de
      150.129.141.216
      Мэдэгдсэн Хариулах