Төв архивт хадгалагдаж байгаа бичиг баримтуудаа авч болно

Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа татан буугдсан байгууллагын ажилчид өөрсдийн бичиг баримтуудаа авч болох гэнэ.

Тодруулбал, тухайн үед "Арьс ширний үйлдвэрийн нэгдэл",  Түлш эрчим хүчний ерөнхий газар; “Дэвшил”, "Трейд, “СОР” ХК, “Таван эрдэнэ” ХК, СОТ-2, СОТ-3, Цахилгаан сантехник угсралтын “Хүрд” компани зэрэг байгууллагад ажилласан байсан зарим иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичиг баримт архивт хадгалагдаж байгаа гэнэ. иймээс дээрх газруудад ажиллаж байсан иргэд бичиг баримтаа буцаан авч болох юм байна.  Үүний тулд Үндэсний Төв Архивын нэг цонхны үйлчилгээний цэгт   иргэний цахим үнэмлэхтэйгээ ирэхэд хангалттай гэнэ.

Одоо тус газарт татан буугдсан найман байгууллагын 1300 гаруй хүний бичиг баримт хадгалагдаж байгаа ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.